Я.Содбаатар, Д.Оюунхорол, нарын ТУРШЛАГАТАЙ парламентчид ЗАСГИЙН ГАЗРЫН бүрэлдэхүүнд багтах уу?
УИХ-ын сонгууль болдгоороо болж, улс төрийн халуухан амьдрал өрнөсөөр л байна. У.Хүрэлсүх өнөөдөр сайд нараа томилох амаргүй давааны өмнө ирээд байна. 2020 оны сонгуульд оролцоогүй чадалтайхан хэддээ сайд болон агентлагийн даргын суудал амлачихсан. Гэтэл сонгуульд өрсөлдсөн ч ялж чадаагүй хэд нь бас үүдийг нь сахиастай. Ерөнхийлөгч ч түүнд дөрвөн суудал захьсан гээд ер нь л У.Хүрэлсүх ацан шалаанд орчихсон суугаа нь үнэн.
Үүнээс гадна дахиад нэг удаа УИХ, Засгийн газарт ажиллаад үзчих боломжтой, хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Тухайлбал, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Т.Ганди нарын 60-70 оны хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэх олон ч хүн байна. Албан ёсоор сайдын суудалд хэн очих нь тодорхой болоогүй ч УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Д.Оюунхорол нарын нэр энэ дунд яваа харагдана.
Д.Оюунхоролын хувьд өмнө нь дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр, хоёр удаа Байгаль орчны сайдаар томилогдож байсан. МАН доторх эмэгтэйчүүд дотроос хамгийн олон жил төр түшилцсэн туршлагатай, мэргэшсэн улс төрч юм. АН-ыг төрийн эрх барьж байх үед ч салбараа газардуулалгүй авч явсан түүнд өмнө нь ажиллаж байсан салбарыг нь өгчихвөл У.Хүрэлсүх олон ч иргэдээс КОК авна. Учир нь тэрээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын гол эхлэлийг тавилцсан, байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай эхлүүлсэн хэлэх үг, хийсэн үйлдэл санаачилсан ажилтай түүнийг дэмжих хүн олон бий.
Мөн Монголын төрийн бодлогод хамгийн чухал зүйл нь МОНГОЛ ХҮН. Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоо бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан.
Энэ мэт ажлаа хэн хүнээс илүү мэддэг туршлагатай нэгнийг сонгох байх хэмээн олон түмэн ч хүлээж буй.