Д.Отгонжаргал: Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гараагүй

2020 оны 6 сарын 10

Arslan.mn

Энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн III хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гал гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.06.10/ ОБЕГ болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр "Азаар хүний амь нас эрсдээгүй. Тухайн үед долоон хүний амьсгал боогдсон, гэхдээ аварч чадсан. Үүнээс гадна галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч угаартсан, биеийн байдал хэвийн байгаа юм байна. Энэ үйл явдал бидэнд маш том сургамж боллоо. Цаашид ямар ажил хийх вэ, юунд анхаарах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах ёстой. Уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна" гэв. 

Arslan.mn

Энэ үеэр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал "Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр ажиллаж байсан компанийн ажилчдаас мэдүүлэг авсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т зааснаар хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр засвар хийж байсан ажилчдын нэг нь хар цаас халааж байх үед дээврийн хөөсөнд гал өгч, гал гарсан гэж мэдүүлсэн. Гэхдээ галын голомт хаанаас, шалтгаан нөхцөл зэрэг нарийн шалгалтыг явуулж байна. Энэ хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн шалгах газраас Ажлын хэсэг гарсан. Хэргийн газарт 25 мөрдөн байцаагч ажиллалаа. Хэргийн газрын үзлэгээр эхний ээлжид 240 түрээслэгч байна. Одоо зургаа, долоон давхарт хэргийн газрын үзлэгийг явуулж байна. Хүндрэлтэй байгаа зүйл нь угаарын хий бүрэн арилаагүй байна" гэх мэдээллийг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617747
1 эможи
keyboard_arrow_up