Улаанбаатарчуудын усны эх дээр зайдагнасан эгч, дүүсээс болж хичнээн хүүхэд хорвоог орхив...

2020 оны 5 сарын 29

Arslan.mn

Нялх үрээ алдсан эцэг, эхийн энэлэл, шаналлыг хэнбугай ч эцэг эх шиг нь мэдрэхгүй. Гэтэл мөнгө улаан, нүд цагаан гэгчээр улстөрч, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаанаас болж иргэд хохирсоор, бага насны хүүхдүүд амиа алдсаар байна. Томчууд багачуудыг үл тоон зоосны нүхээр бүхнийг харж, шийдвэрлэсний гайг хүүхдүүд үүрч хорвоог орхиж байгаа нь сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсэн.

Дөнгөж хоёрхон хоногийн өмнө гурван айлын дөрвөн бяцхан амь хорвоог орхилоо. Нийтээрээ, нийгмээрээ өрөвдөн, шаналж, цахим орчинд сэтгэл нь эмтэрч буйгаа илэрхийлж суугаа. Албан тушаалтнуудыг хараан, зүхэж, хариуцлага тооцохыг ч шаардаж байна. Харамсалтай нь ар гэр нь өнөөдрөөс цааш, багачуудын шуугихыг сонсох бүртээ  хичнээн эмзэглэж, хэрхэн бачуурч, ирээдүйг яаж даван  туулах бол...

Бид ийм зовлонг туулахгүй, бидэнд ийм харамсалтай асуудал үүсэхгүй байх боломж байсан. Гэвч ашиг хонжоо хайгчдад эрх мэдэл олгосондоо одоо бухимдаж байна. Зүй нь  хамтдаа буруугаа хүлээх учиртай. Улстөрч, албан тушаалтнуудыг иргэд, олон нийт бид л сонгож, төрийн эрхэнд “залдаг”. Гэтэл тэд өнөөдөр хэн нэгнийг албан тушаалаас нь чөлөөлөхөөс өөрөөр хариуцлага гэдэг зүйлийг мэдэхгүй л сууна.

Хариуцлага гэдэг алдахаас өмнө байдаг асуудал. Түүнийг алдаж болохгүй. Тэр хариуцлагын дээр улстөрчид зайдагначхаад, бүхнийг хурууны үзүүрээр шийдэж байгааг та, бид харлаа.

Одоо нийгмийг цочирдуулсан харамсалтай хэрэг үүсэхгүй байх шалтгаан өчнөөн байсныг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тодруулбал, гурван айлын дөрвөн бяцхан хүүхэд харамсалтайгаар амиа алдсан газрыг эрх мэдэл бүхий албан тушаалтнууд л хоорондоо тохирсноос үүдэлтэйгээр олны анхаарлын гадна үлджээ.

Тухайн газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш, “Хан талст” ХХК зөвшөөрөлгүйгээр барилгын ажил хийж байсан ба түүнээс үүдэлтэй  усан толио үүссэн байсан. Мэдээж үүнд хэн нэгэн хариуцлага тооцох шаардлага гарсан учраас одоогийн Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулаар туг тахиж байна билээ.

Уг нь энэ газартай холбоотой асуудал аль 2014 оноос эхтэй бөгөөд тухайн үед Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн захирал нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байсан. Харин хотын дарга нь Э.Бат-Үүл. Тэдний хоорондын хамтын ажиллагааны “үр дүн”-гээс өнөөдрийн балаг үүссэн.

Тухайн газарт “Хан Талст” компани наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зориулалтаар д 3.3 га газрыг ашиглахыг хүссэн, түүнийг нь Б.Саранчимэг, Э.Бат-Үүл нар зөвшөөрчээ.

“Хан Талст” ХХК-ийн хувьд ч Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяагийн эзэмшлийнх гэдэг нь олон нийтэд ил болсон. Харин “Хан Талст” ХХК-ийн захирал нь И.Нарантуяагийн нөхөр Ш.Бат-Энх. Тэгэхээр энэ гэр бүлийн хувьд улстөрийн хүрээлэл, нөлөөллөөр ийн дээрх газрыг өөрийн мэдэлд эзэмшиж байсан тодорхой байгаа юм.

Яг дээрхтэй адил харамсалтай асуудал 2016 онд болж байсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, төмөр замын Том холбох гэх газрын ухсан нүхэн дэх тогтоол усанд 2016 оны долоодугаар сард тав, есөн настай ах дүү хоёр живж амь насаа алдсан. Дараа нь буюу 2017 оны зургаадугаар сард дахин нэг хүүхдийн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ нүх нь өнөөх нийслэлийн газрыг цөлмөдгөөрөө алдартай УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн Дүнжингарав компанийн эзэмшлийнх байсан.

Дээрх хэргүүдийг тухай бүрт ШШҮХ цогцост задлан шинжилгээ хийгээд “Гадны нөлөөгүй. Уушги нь усаар дүүрч амь насаа алдсан” гэсэн дүгнэлт гаргасан тул цагдаагийн байгууллага “Золгүй явдал” хэмээн хэргийг хаасан байдаг.  

2016 онд хоёр хүүхдийн амийг авч одсон тэрхүү нүхийг “Нүхийг булж өгнө үү” гэж талийгаач хүүхдүүдийн гэр бүл Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдөл гаргахад “Тухайн газар нь Дүнжингарав компанийн эзэмшлийн газар тул хувийн өмчид халдах эрх байхгүй. Түүнчлэн нүхний гүнийн хэмжээг судлан, булахад зарцуулагдах төсөв нь 50-60 сая төгрөг болно. Түүнийг дүүргийн газрын албанаас гаргах боломжгүй. Бид Дүнжингарав компанид шаардлага хүргүүлсэн” гэх хариу өгөөд л таг болжээ. Гэтэл хэдхэн сарын дараа нь 2017 онд дахин нэг хүүхэд тогтоол усанд амиа алдсан байдаг.

Түүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрөхөд Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэгийн газрын “хобби”-ноос болж, хүний олон үр алтан амиа алдлаа.

Төрсөн эгч дүүс нэг парламентад хамт ажилласнаараа бахархдаг ч тэдний хувьд газрын хэвлийг яаж ч хамаагүй ашиглаж, ашиг хонжоо олдог адил талтай нь дээрх үйлдлүүдээс нь харагдана. Хэдэн жилийн туршид улстөрч, албан тушаалтнуудтай хамтран газрын бизнес эрхэлсэн эгч, дүүс улаанбаатарчуудын усны эх дээр зайдагначихаад өөрсдөөс нь болж хэдэн үр хорвоог орхиж байгааг мэддэг болов уу.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
2
confuse an post
angry an post
18
617464
30 эможи

Зочин
2020-06-02 00:52
Энэ нүгэлтэнгүүдийг тэртээ тэргүй тэнгэр ниргэх болно өчнөөн хүүхдийн аминд хүрсэн гайнууд
Gan
2020-06-01 18:51
Өөрсдийг живүүлж алах хэрэгтэй.....
Тулга
2020-06-01 13:27
Ийм хүмүүсийг их хуралд сонгоод байдаг иргэдийг гайхаад бардгүй юм даа.
Зочин
2020-05-31 21:13
Хүний олон үрс амьнасаа алдаад байхад эгч дүүс болох саранчимэг наранхүү хоёрын гэр бүл сайн сайхан яваад байхаар муу юм хийсэн хүмүүс сайн явдаг юм шигээ.
Zochin
2020-05-31 13:52
Dundgovichuud ene udaagiin songuuliar Naranhuugee enjeevel yasan yum be.Ter bol zevhen eertee sanal egeh toirgiinhoo heden huniig l dodomddog gej sonssoon.Niit irged uls orond tustai yu hiisin bol? Chuulgandaa ch tseen suudgiig hun bur l medne.Odoo Naranhuugiin orond Electorat evslees devchij baigaa nutgiin huu ARVINBAYAR iig demjeesei gej bodoj baina.Ene erdemtei zaluu hun niit irged malchin olniihoo telee heregtei zuil sanaachilj heregjuulj baigaa hun.Tuund sanaachilsan zev zuilee heregjuulehed ni dehem bolgoh uudnees IH HURALD gichuun baih ni gants udaa gar tsailgah hunees deer gej bodoj baina.Nutgiinhnii maani songolt mergen baih boltugai!
Зочин
2020-05-30 10:37
Наад 2 луйварчинаа ах газрын наймаачин М.Энхболдтой цуг хорьж шалгаж, шоронд хийх ёстой. МАНАН-г устгах хэрэгтэй..
Зочин
2020-05-30 10:09
эхний ээлжинд эднийг төрөөс зайлуулцгаана шүү дараа нь ялыг нь үүрүүл
Зочин
2020-05-29 23:09
Хар мөртэй шуналтангууд
Луйварчдаа
2020-05-29 22:30
Та нарын сэтгэл яаж зовж шанадах вэ дээ.мөнгө олж луйвар хийхээс өөр юу мэдэх билээ.та нараас болж монголын үрсүүд амиа алдсанаар байх уу.яаж их хуралд нэр дэвших нүүр байн аа.мөнгө газрын наймаа хийж өөрсдөө яаж баяжих талаар бодож нойр хоолоо мартаж бгаа даа.
Navchaa
2020-05-29 21:17
Amiig
Navchaa
2020-05-29 21:15
Naranhuu.Saranchimeg 2 t mash hatuu arga hemjee avah heregtei.mash olon bytshan zurhnii smidig avch odlooshdee.huurhiis mini mash haramsaltai
keyboard_arrow_up