ҮЦХ-ийн газраас 3.3 га газрыг “Хан талст” компанид шилжүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байжээ

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй байна.

Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.

Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 9.9 га газрын 3.3 га-г тухайн үеийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хан талст” компанид өмчлүүлсэн байна. Үүнээс төрийн газрыг хурган дарга нар дур мэдэн наймаалцдаг дүр зураг харагдаж байгаа юм.

Эх сурвалж: fact.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
10
617433
15 эможи

Зочин
2020-06-01 09:33
Саранчимэг тухөйн үедээ Үүл даргын бичгийн дагуу гэрээ байгуулсан байж болно. Энэ бол аливаа ажилд байж л байдаг зүйл. Дараа нь осол аваар гарсныг өмнө нь зөвшөөрсөн, гэрээ байгуулсан хүмүүст нялзаагаад нь утгаггүй улс төржилт л юм даа. Үүгээр Үүл, Саранчмэг 2-ыг унагана гэвэл түүн шиг худал юм байхгүй. Хан-Талст компани болон бусад байгууллага хүмүүстэй хариуцлагыг сайн тооцож амиа алдсан багачуудын ар гэрийнхэнд анхраарал хандуулах хэрэгтэй юм:
3
2020-05-29 09:34
Oo BUR UMCHLUUTSIIMUU. DAVARSAN XAR AVGAI VE. 4 NYALX UR AMIA URGULUU DUU PYAZDA YUMA XAR AVGAI
Хэзээ ч бүү сонго
2020-05-29 08:35
Хүзүүгүй авгайг
Зочин
2020-05-28 21:54
Novsh
2020-05-28 19:18
Muu yil xar mortei.
keyboard_arrow_up