Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ
2020 оны 5 сарын 25
УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ 11:00 цагаас Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ.
Өнөөдөр кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
617315
0 эможи