ИЛ ТОД УУЛ УУРХАЙ“ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2014 оны 7 сарын 23

Өнөөдөр 11 цагт Уул уурхайн яамны хэвлэлийн танхимд "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал боллоо.

 

Хуралд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, сайдын ахлах зөвлөх Ч.Түмэнбаяр, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитыг газрын дарга Д.Жавхланболд, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Я.Бадрах болон бусад төлөөлөгч нар оролцож, энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тайлагналаа. "Эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд УУЯ-ны хэрэгжүүлэх 19 ажлын явцыг 2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлэлт дүгнэлт хийхэд биелэлт Ерөнхий дүнгээрээ 65 хувьтай байна. Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын явцыг эрчимжүүлэх, биелэлийн хувь бага байгаа арга ажлуудад хяналт тавьж ажиллаж байна" гэж Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган онцлон хэллээ. Энэ сард Уул уурхайн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хайгуулын болон ашиглалтын 106 талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6172
0 эможи
keyboard_arrow_up