УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

2014 оны 7 сарын 23

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын арын 17 км замын ажилтай танилцсан юм. Мөн тус дүүрэгт эхэлж буй  Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хорооны 19 байрны иргэдтэй уулзан шинэ батлагдсан журмыг танилцууллаа.
Түүний хамт  Хан-Уул дүүргийн Засаг даргын эдийн засгийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч Г.Чингүүнжав, I хорооны Засаг дарга Б.Болд болон холбогдох албаны хүмүүс ажиласан юм. УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Багануур дүүрэгт мөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6168
0 эможи
keyboard_arrow_up