“7 дахь удаагийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсад халдвар тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарсан“
Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцуулж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин " Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Хойд хөрш ОХУ-д байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдсэн байна. АНУ-д шинэ коронавирусийн халдварын тохиолдлын тоо нь 1 сая 10 мянга болсон.
Манай улсын дотоодод халдварын тоо нэмэгдсээр 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр СӨРӨГ гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгаа юм.
Долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад вирус тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс гашмгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал болгож сунгалаа.
Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна." гэв.
ШУУД ҮЗЭХ: