Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг БИЕ ДААЖ НЭР ДЭВШИХЭЭ мэдэгдлээ

2020 оны 4 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Сонгуулийн тухай хуульд бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу бие даагчдын мөрөө хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.  

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай мэдээллийг олон нийтэд өнгөрсөн жил цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. 

Нам, эвсэлд ард түмэн итгэхээ болиод байна.

Олон хүн бие даан нэр дэвшээд гарч ирвэл аль нэг намын дарга, хэн нэгний тав гурван төгрөг царайчлахгүйгээр ажиллаж болох болов уу гэж горьдож байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
616453
3 эможи
keyboard_arrow_up