УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орж, гарах хөдөлгөөнийг IV/25-ныг хүртэл хаалаа

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар УБ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас 25-ны 06:00 цаг хүртэл хаахаар болжээ. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, галт тэрэгний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах юм. 

Энэхүү хязгаарлалтын хугацаа хангалттай гэж үзэж байгаа учраас цаашид дахин сунгахгүй байх гэж найдаж байна

Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус  илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэж УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлсэн юм.

Мөн тэрээр "Энэхүү хязгаарлалтын хугацаа хангалттай гэж үзэж байгаа учраас цаашид дахин сунгахгүй байх гэж найдаж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616330
6 эможи

ДЭМЖИЖ БАЙНА
2020-04-21 23:18
ЭНЭ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЕД ОНЦГОЙГИЙХРН ШААРДЛАШАТАЙ БОЛООД Л ЗАМ ХААЖ БАЙГАА. ТИЙМЭЭС ОНЦГОЙГИЙХНЫ ХЖЛЫГ ЗААХГҮЙ БАЙВАЛ ЗОХИСТОЙ
keyboard_arrow_up