Т.Бадрал: Өнөөдрийн хувьд гадаад улсаас иргэдээ татах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй
УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Хилийн чандаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар Гадаад хэргийн сайдын саналын дагуу тооцоо судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг УОК-оос өглөө. Замын-Үүдийн хилийн боомтын ажлын эхлүүлэх, боомт дээр ажиллах БНХАУ-ын иргэдийг тусгаарлах, тэнд нь байршуулах ажлыг эхлүүлнэ.
Тэдгээр Хятад иргэд хилээр орж ирэхгүй бөгөөд хоёр улсын дундын бүсэд барилгын ажил хийнэ.
Мөн ажлыг эхлэхээс өмнө БНХАУ-д болон манай улсад нийтдээ 40 хоног тусгаарлагдаж, барилгын ажлыг эхлүүлнэ.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 1-нд хүлээж авч, эхний ээлжинд коронавирусийн тусгаарлалтад ашиглах шийдвэр гарлаа.
Гадаадаас иргэдээ авах асуудлыг УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн хувьд тэндээс, эндээс иргэдээ татна гэсэн шийдвэр гараагүй. Зөвхөн БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авчрах шийдвэр гаргалаа. Гадаадаас ирэх гэсэн хүсэлт 8,000 дөхсөн байна. Эх орон руугаа ирэх гэж зүтгэж яваад халдвар авчих вий. Гэрийн хорионд байгаа бол түүнийгээ мөрдөж байхыг гадаадад байгаа иргэддээ анхаарууллаа." гэв.
ШУУД ҮЗЭХ: