“Дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна“

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Улсын Онцгой комиссоос өнөөдөр ээлжит хурлаа хийж байна. Хурлын үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 5 эмнэлэг, 4 сувилал, 6 амралтын газар,10 зочид буудал, нэг ЭСЯ-нд тусгаарлалтад 2714 хүн байна.Орон нутагт 13 аймгийн хэмжээнд 1399 иргэн тусгаарлалтад байна.

Дэлхийн 43 улсад байгаа 7624 иргэн эх орон руу буцах хүсэлтээ тавьсан. Тухайлбал, БНСУ-д 2000 орчим иргэн, АНУ-нд 1270 иргэн, Австрали 906 иргэн, Казакстанд 560 иргэн, Энэтхэгт 549 иргэн, Туркт 437 иргэн, Их Британд 360 иргэн Япон 300 иргэн байна.

Шалтгаанаар ангилан үзвэл:

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 830 
  • Эрүүл мэндийн шалтгаантай 86 
  • Өндөр настан 278
  • Жирэмсэн 32
  • Бага насны хүүхэд 307
  • Оюутан 973
  • Богино хугацааны визтэй 215
  • Байрлах газаргүй болсон 409
  • Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байгаа. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монголчууд. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна.

Өнөөдрийн байдлаар дараагийн онгоцын төлөвлөгөөг гаргаж байна. 

Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Үүнд гадны бусад улсаас Сөүлд очсон иргэдээ татах талаар төлөвлөж байгаа юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615908
0 эможи
keyboard_arrow_up