“Гадаадад байгаа монголчуудаас 7 хүн коронавирусийн ХАЛДВАР АВСАН“
2020 оны 4 сарын 10
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн хурал хийж байна. Энэ өдрийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, мэдээлэл өгч байна.
ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал "Гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан.
ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

15

1


2


9

1


12
615906
40 эможи