Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийднэ

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб өчигдөр хуралдаж Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т.Бадрал ажлын хувиарлалтаа хийжээ.

Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлжээ. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьжээ.

Өнөөдөр Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдаж шийдвэрлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
615838
5 эможи
keyboard_arrow_up