Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөнө
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Япон улсаас ирэх тусгай үүргийн онгоцоор ирэх гэж байгаа тухайгаа жиргэжээ.
Тэрбээр "Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" хэмээгээд "Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.
Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье. гэсэн байна.
Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу pic.twitter.com/ZcmVYJvGt7
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 2, 2020