ҮАГ: Улс төрийн зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна. 

Хамгийн эхэнд буюу гуравдугаар сарын 23-нд нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн бол яг одоогийн байдлаар улс төрийн зургаан нам сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд байна.

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн заалттай юм.

Эцсийн байдлаар нийт хэдэн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн талаарх мэдээллийг маргааш нэгтгэн, албан ёсоор мэдээлэх аж.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615209
0 эможи
keyboard_arrow_up