УОК: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020.04.30 хүртэл СУНГАЛАА

2020 оны 3 сарын 20

Arslan.mn

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 

Улсын Онцгой Комиссын 13 дугаар өнөөдөр хуралдаж хэд, хэдэн чухал шийдвэр гаргажээ.

Тухайлбал, их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ НАЙМДУГААР САРЫН 15-НААС ЭХЭЛНЭ

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна" гэв.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоогоод байсан ч үргэлжлүүлэн нэг сараар сунгаж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615093
5 эможи
keyboard_arrow_up