УОК нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ, ЦУЦЛАХ УУ ?
Энэ долоо хоногийн Мягмар гараг /2020.03.10/-т Улсын онцгой комиссын шийдвэр гарч, “Энэ сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл иргэдийн хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах” болсон.
Учир нь Монгол Улсад ирсэн франц иргэнээс COVID 19 илэрсэнтэй холбогдуулан хот хоорондын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ.
Улсын онцгой комисс /УОК/-ын дээрх шийдвэр дуусахад хоёр хоног үлдээд байна.
Ямартай ч УОК нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдгийг эцэслэн шийднэ.
Одоогоор онцгой комиссын хурлын тов гараагүй байна.
"Халдвар илэрсэн франц иргэнтэй хамгийн ойр байсан болон нэг, хоёрдугаар зэргийн хавьтлын 215 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан. Гэхдээ үргэлжлээд шинжилгээний хариунууд гарна" гэдгийг өнөөдөр холбогдох албаныхан мэдээлсэн юм.