Элчин сайдаар томилуулахын тулд Ц.Цэнгэлийн хэргийг МАН-ынхан хэрэгсэхгүй болгуулжээ

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 20-доор болсон хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн хүний нэрийг Элчин сайдаар томилуулахаар өргөн барьсан билээ. Тэдний дунд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийн нэр буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт шалгуулж яллагдагчаар татагдсан түүний гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн үед олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байв.

Тэгвэл МАН-ынхан, тус намын эрх бүхий албан тушаалтнуудын нөлөөгөөр Ц.Цэнгэлд холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг нь хаахаар болж, прокуророор батлуулсан талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Ц.Цэнгэлийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас өнгөрсөн оны намар баталсан юм. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт үйлдэн, утаа бууруулах хөрөнгөөс хувийн компани руу удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар тооцсон талаар бид өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ны дугаартаа “Эрүүгийн хэргийн яллагдагчийг Элчин сайдаар томилж болох уу” гарчгийн дор уншигчдадаа хүргэсэн билээ. Тийнхүү удаа дараагийн гүйлгээгээр хувийн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн мөнгөөрөө БОАЖЯ-ны шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэсэн байдаг.

Тодруулбал, тус яамын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн тушаалаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 42 сая төгрөгийг 4-5 удаагийн гүйлгээгээр гаргаж хувийн компани руу шилжүүлж, тухайн аж ахуйн нэгжээсээ бэлнээр нь мөнгөө гаргуулан авсан нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон юм. Тиймээс Ц.Цэнгэлд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байв.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
10
614750
15 эможи

Зочин
2020-04-10 16:18
Хүрэлсүх ч адилхан шүү.
эмээ
2020-03-20 10:25
Ганцхан энэ жишээг харахад л . Хүрэлсүх шударга хүн биш зүгээр л эрх мэдэлд улайрсан популист гэдэг н нотлогдож байна. Ж. Д. Ү сангийн мөнгөөр энэ суудлаа худалдаж авсан хүн өөр ямар ч байх билээ. Ноён ялаа эдлэж нохой яраа долооно гэдэг хуучны үг байгааг марсанл хөөрхийс байгаа юм даа. Удахгүй дээ удахгүй.
uugan.od
2020-03-17 18:29
shalgaj togtooh ni zuv yun elchin said naad nuhur chin shunalaas bolj har tamhini heregt holb9gdoh nuhur
Зочин
2020-03-15 20:04
Энэ балай юмыг Элчин сайд болно гэхээр монгол хүн гэдгээс татгалзаад ч нэр нүүрээ хийх газар олдохгүй байх гэж айна.
Иргэн
2020-03-15 09:52
Англи Цэнгэл алдаг гар юмаа. Ер нь 1990-2000-аад оны үед хөлжсөн албан тушаал дэвшсэн иймэрхүү зомбинууд ахмад үеийн 70 жил буй болгосон баялгийг хулгайлж, хуйвалдаж хувааж идсэн гэмт хэрэгтнүүд. Тэдэн дотор тэр нь цэвэр гээд хэлчих хүн олдохгүй дээ. Манай их аварга Бат-Эрдэнэ хүртэл хангалттай хулгай хийсэн мөртлөө гар минь цэвэр нэр минь цэвэр гээд ард түмний өмнө хээв нэг мөөрч байсан биздээ.Эд үхсэн ч монгол цэвэршихгүй юм байна гэсэн харамсал төрөх юм. Яагаад гэвэл гэмт хэрэг хулгай хийж олсон зүйлээр нь тэжээгдэж өссөн эдний дараа үе үр хүүхэд гэж бүр аймшигтай луйварчид бий болчихоод Элбэгдорж, БатҮүлийн хүүхдээс эхлээд хулгай худлаа эхлээд бужигнуулж. Байна.
Х
2020-03-14 13:37
Цэнгэлийг байнашдээ та эхнэр хүүхэдтэй нь шоронд хийж бүх хулгайн өмчийг нь хураагаад гянданд гэр бүлээр нь суулгаж эрүүгийн ял шийтгэх ёстой
Иргэн
2020-03-14 10:41
Энэ засгийн газар иймэл хүмүүс байгаа юм байна да. Үүнийг Е.Сайд нь мэдэхгүй сууж байгаа хэж бид итгэх ёстой болж б.а уу
Зочин
2020-03-14 03:39
Хэл байхгүй, боловсрол муутай. Ёс суртахуунгүй ийм хулгайч Монгол улсыг төлөөлөх эрх байхгүй. Охин Туяа нь бас боловсролгүй тэнэг хүүхэн аавынхаа арын хаалгаар МИАТ-ын Берлин хот дахь төлөөлөгч хийж байгаа бөгөөд онгоц болгоноор үнэгүй бараа явуулдаг. Энийг АТГ шалгах хэрэтэй.
Zochin
2020-03-13 17:21
Gadaadad oshood bas hulgailnaa.sursan uymiig suraar booj bolokh bish
Зочин
2020-03-13 15:22
ЯГ ҮНЭН
иргэн
2020-03-13 11:22
Унах нүхээ улам сайн ухаад бай. Хэрэг хуучирахгүй шүү
Иргэн
2020-03-13 10:13
Дургүй хүрч урам хугармаар юм.
keyboard_arrow_up