БНХАУ-д айлчилсан багийг ТУСГААРЛАХ хугацаа дууслаа

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр дагалдсан багийн гишүүдийг тусгаарлах 14 хоногийн хугацаа өчигдөр буюу гуравдугаар сарын 12-нд дууслаа. 

Дэлхий даяар шинэ коронавируст халдвар тархсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас халдварын голомттой улсаас ирсэн иргэнийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу БНХАУ-д өнгөрсөн сарын 27-нд  айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг дагалдан явсан багийг тусгаарлан ажигласан.

Тус айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй нарын 10 гаруй хүн дагалдан явсан бөгөөд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул ийнхүү тусгаарлалтаас гарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614745
1 эможи
keyboard_arrow_up