Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг нууцаас гаргах саналыг тус зөвлөлийн Нарийн бичгийн даргад хүргүүлж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Мөн энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагын шалгаж байгаа талаар хэд хэдэн баримтуудыг мэдээлсэн.
Тэгвэл түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж Ц.Элбэгдорж “Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд, сайд, дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэж өөрийн твиттер хуудастаа бичсэн байна.
ОюунЭрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд,сайд,дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав.-Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй. https://t.co/XADdCNgrCk
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 5, 2020