Канад улсын гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд манай улсад айлчилна

2014 оны 7 сарын 22

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцана.
Түүнчлэн, хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ. Хэлэлцээний төгсгөлд Сайд нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна.
Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт тус тус бараалхана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6132
0 эможи
keyboard_arrow_up