УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Б.Хурцын хүү Х.Тайван зоджээ
-ХЭРГИЙГ ИХЭД НУУЦАЛЖ БАЙГАА БӨГӨӨД ЦАГДААД ХАНДААГҮЙ БАЙНА-
Өнгөрөгч баасан гарагт буюу энэ сарын 27-ны өдөр шинэ жилийн үдэшлэгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нүүрэндээ хүнд гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван нь согтуурсан үедээ архины шилээр цохиж хүнд гэмтээжээ.
Х.Тайван нь согтуурсан үедээ гишүүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохин гэмтэл учруулсан бөгөөд маргаан үүсэх үед нь хамт байсан хүмүүс нь таслан зогсоосон байна. Түүнийг юуны учир ийнхүү гишүүний толгой руу архины шилээр цохих болсныг
Уг асуудлыг ихэд нууцалж байгаа бөгөөд баттай эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор хүнд гэмтээд буй гишүүн цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь нүүрэндээ багагүй хэмжээний гэмтэл авсан эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байгаа аж.
Эх сурвалж: isee.mn
|