Шинээр хүүхдийн эмнэлэг барина

2014 оны 7 сарын 22

МАН -ын урилгаар БНХАУ-ын Энх тайван, хөгжлийн сангийн ерөнхий нарийн бичгнйн Юү Сяошуань тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-нд манай улсад айлчиллаа.

 

Төлөөлөгчид МАН-ын дарга М.Энхболд болон нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нартай уулзан ярилцсан байна. МАН болон БНХАУ-ын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэж тохирсон хэд хэдэн асуудлыг судалж, газар дээр нь танилцах нь энэ удаагийн айлчлалын гол зорилго аж.

Тэр дундаа МАН-аас санал тавьсаны дагуу Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг барьж байгуулах шаардлагатай, эсэхийг түлхүү судлажээ. Нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны эцэст нийслэлд хүүхдиин эмнэлэг барьж өгөхөөр болжээ.

Дээр нь шинээр барих эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургахад ч дэмжиж туслахаар боллоо. Гэхдээ үүнийг өмнөд хөршийн дарга Си Зиньпиний ирэх сард манай улсад хийх айлчлалын үеэр баталгаажуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6115
0 эможи
keyboard_arrow_up