ТӨР ТӨМБӨГӨР ЁС ЁМБОГОР ГЭДЭГСЭН ДЭЭ?

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Нэгэн зүйл: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг “Монгол бахархлын өдөр” болгож төрт ёсны дээд хэмжээнд тэмдэглэдэг. Энэ өдөр Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд онцгой гавьяа байгуулсан эрхэм хүндтэй нэгэнд төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг ёс төртэйгөөр гардуулдаг уламжлалтай. 2005 онд Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат анхны шагналыг хүртэж байв. Зарим жил өнжиж байсан тохиолдол ч бий. Харин өнөө жил Монгол төрийн тэргүүн анх удаа хувь хүнд биш албан байгууллага, хамтлагт олгосон. Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж рок хөгжмийн “Хү” хамтлагийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан. Үнэндээ нүдээ олсон шагнал байлаа. Саяхан Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярын бөөр бөгсний шуугианы үеэр солонгосуудын сэтгэгдэл дээр “Чингис хаанаасаа өөр бахархах зүйл юу ч байхгүй үндэстэн” гэж монголчуудыг хэлсэн байсан. Гашуун боловч энэ үнэн үг. Харин яг ийм үед эзэн хаанаасаа хойш Монголынхоо өв соёлыг дэлхийд сурталчилж, Монгол гэдэг үндэстнийг дуурсгасан “Хү” хамтлагийг шагнасан нь бахархууштай. “Хү” хамтлагийн “Wolf To­tem” буюу “Чонон сүлд”, мөн “Yuve Yuve Yu” гэх хоёр дуу интернэтэд цацагдсанаас хойш дэлхийн 18 сая хүний хандалт аваад байгаа. “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody”дууг ардаа орхисон, Биллбоардын “Hard Rock” борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн, домогт Элтон Жон “Дэлхийн рок урсгалыг дахин нэг шат ахиулсан” хэмээн мэдэгдсэн гээд тус хамтлагийн нэр хүнд дэлхий дахинаа эрчимтэйгээр өсч байна. Ийм гавьяаг нь үнэлж Монголын төр дээд шагналаа соёрхлоо. Гэтэл тус хамтлагийн гишүүд шагналаа ирж аваагүй нь урам хугалав. “Хү” хамтлаг Монгол бахархлын өдрөөр төрийн тэргүүнээсээ төрийн ордондоо шагналаа гардан авсан бол сайхан байх байлаа. Тэртээ жаран таван онд Английн хатан хаан “Британийн нэр хүндийг дэлхий даяарт өсгөсний төлөө” хэмээн “Битлз” хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одонг гардуулж байсныг Ерөнхийлөгч онцолсон. “Битлз” хамтлаг шагналаа очиж аваагүй бол Английн хатан хаан шагналаа өгөхгүй хойшлуулах юм уу, эсвэл өгөхгүй байсан байх. Монголын төрт ёс Английн хаадаас дутахгүй эртний уламжлалтай. Төрийн ёс нь хүнд цааз нь хатуу гэж эртнээс ярьж ирсэн ийм ёс заншилтай орон. Хаадын зарлигийг битгий хэл хаадын зарлигийг тээж яваа элчийг газар хэвтэн өнгөрүүлдэг хууль ёстой орон. Тийм ч учраас хууль цааз, зарлигтаа “Айхтун, бишрэхтүн” гэж хэлдэг байсан биз. Энэ үг зүгээр нэг лоозон төдий дэмий хоосон үг биш. Төрт ёсны ийм уламжлалтай орны төрийн тэргүүнийхээ зарлигийг “Хү” хамтлаг зөрчлөө. Дээрээс нь ойрын хоёр жил Монголдоо лав тоглохгүй юм билээ. Төрөлх орондоо тоглодоггүй, төр түмнээ хүндэтгэдэггүй хамтлаг гэж байдаг юм болов уу. Хамгийн гол нь гадаадад мөнгө хийж яваа нэрээр хүндтэй шагналаа ирж аваагүй нь сэтгэл эмзэглүүлж байна.

“Чингис хаан” одон гардуулах өдөр тус хамтлаг Америкийн Небраска мужийн Омаха хотод тоглолт хийсэн. Омаха гэж 100 гаруй мянган хүн амтай жижигхэн хот байдаг. 100 мянган хүн гэдэг манай Сонгинохайрхан дүүргийн хүн амаас гурав дахин бага гэсэн үг. Сонгинохайрхан дүүрэг 320 гаруй мянган хүн амтай. Ийм л жижигхэн Омаха хотоос Монгол Улсын төр дор байна гэж бодохоор хаашаа ч юм бэ дээ. Хэрвээ тус хамтлагийн гишүүд шагналаа ирж авч чадахгүй гэдгийг нь мэдсэн юм бол хойшлуулчихаж болох байсан. Байхгүй хүмүүст өгч байхаар өнжчихөж ч болох шүү дээ.

Нэгэн зүйл: “Чингис хаан” одонг “Хү” хамтлагийн продюсер Б.Дашдондог ирж авсан. Төрт ёсны дээд шагнал авахдаа тэрээр тун зохимжгүй хувцасласан нь бас л сэтгэл эмзэглүүллээ. Хар ярианд Базила муурны шил гэж хоржоонтой нь аргагүй хэлэгддэг жижиг бөөрөнхий хар шил зүүж ирэв. Базила гэж Буратино хүүхэлдэйн киноны луйварчин муурыг хэлдгийг хүмүүс мэднэ. Өөрсдөө бол “Битлз”-ийн Жон Ленноны шил гэх байх. Жон Леннон бол ихэвчлэн шар хүрээтэй цагаан шил зүүдэг байсан, зургуудыг нь харахад. Дашдондог ийнхүү хар шил буюу хар саравчаар нүүрээ халхлаад зогссонгүй, жигтэйхэн том үс ноос болсон хар малгай өмсөж ирлээ. Хажууд нь төрийн тэргүүн толгой нүцгэн зогсож байдаг. Ер нь үүгээр далимдуулаад хэлэхэд төрийн дээд шагнал авч байгаа хүмүүсийн хувцаслалтад анхаарах цаг нь болжээ. Ерөнхийлөгчөөс илүү гял цал хувцас, үс ноос болсон малгай зэргийг өмсөж ирэхийг хориглодог баймаар байна. Төрт ёсны байтугай наад захын хүлээн авалтад хүртэл ceremonial clothes гээд бичсэн байдаг. Ерөнхийлөгч ёслолын хувцас буюу пиджак костьюм өмсөх

боллоо. Энгийн нэг даавуун дээл, орос цэргийн офицерийн нормын хромон гутал, хямд төсөр шляпан малгай зэрэг нь Монгол төрийн сүр сүлд, хийморь лундааг гутааж байна. Манай төрийн өндөрлөгүүд гудамжинд яваа юм шиг ийм хувцастай Японы эзэн хааны өндөр дээд хэмжээний хүлээн авалтад хүртэл орж байгаа харагдах юм. Монгол Улс Ерөнхийлөгчөө, Их хурлын даргаа, Ерөнхий сайдаа хувцаслаж чадахгүй л байв гэж дээ. Эцэг дээдсийн буян, дэлхий шиг газар нутаг, есөн эрдэнээр дүүрсэн хөрс шороо байна. Цул алтаар дээл хийгээд өгсөн ч чадна. Тэгэхээр төрийн хүнд ёслолд өмсдөг тусгай зэрэглэлийн хувцастай болмоор байна.

Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга Ерөнхийлөгчийг “Алдсан адуугаа хайж яваа аймгийн заан шиг” гэж бичиж байсан. Тэр үед энэ нэршил зохиж байсан, ард түмэн ч дуртай байсан. Одоо бол зохихгүй байна. Зүгээр л ард түмэндээ таалагдах гэсэн, тэднээсээ ялгарахгүй гэсэн жүжиг шиг харагдаад байна. Одоо Х.Баттулга бол нэр дэвшигч биш, сайд биш, Их хурлын гишүүн биш, “Женко” группийн

торгон дээл хувцсыг хаан, хатан шиг гээд шүүмжилдэг байсан. Одоо эргээд харж байхад Багабандийн хувцас, Энхбаярын дээл, Элбэгдоржийн малгай зөв байсан юм байна. Монгол төрийн эрхэмсэг, төрийн өндөрлөг гэдэг бол дахин давтагдашгүй гэдгийг нь харуулж байсан юм байна. Тэдний тэргүүндээ залсан малгай нь захын нэг гар үйлдвэрлэгч крантны усаар ноосоо зуураад, дээгүүр нь гишгэлж гүйгээд хэвэнд оруулаад цохиод хийчихдэг шляпны хажууд өөр байжээ. Эртний уламжлалт Монгол Төрт ёс гэдгийг харуулж, дэлхий дахинд мэдрүүлж байжээ. Хэтэрхий энгийн байх нь улс үндэстнээ дэндүү дорой, ядуу харагдуулж байна. Тиймээс Монгол төрийн өндөрлөгүүд хувцаслалтдаа анхаарах хэрэгтэй байна. Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг дэмий үг биш. Бүх юм цаанаа бодлоготой, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Ер нь тэгээд соёлжсон оронд төрийн хүнд ёс, ёслолоос бусад үед костьюм буюу ёслолын хувцастай байх нь зохимжтой гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн харуулж ирсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
611368
13 эможи

зочин
2019-12-16 18:45
Данжаад шиг л харагдаж байна лээ. ямар ч зохимжгүй Шагнал ч нүдээ олсонгүй авсан нь төрөө хүндэтгэсэнгүй . хувцаслалт нь хужаа .
Zochin
2019-12-16 11:35
Yadaj l zuv bichmeer bgaa yum .."mendelsen?! Mendlesen
Zochin
2019-12-13 23:26
Goy l baisiishdee yachaad bgaan shuumjleh yuma olj yadsiin
Зочин
2019-12-13 08:07
Америкт нэг хотод 300 гаруй суудалтай зааланд тоглоод сайд баатарбилэг билүү гэх хүн шагналыг нь гардуулсаншүү энэ жилийн шагнал эзнээ олсонгүй эсвэл сонгуулийнмөнгө босгох гээд америкт тоглоод явна уу
Зочин
2019-12-13 01:22
Зөв зүйл бичжээ. Би ч бас тэгж харж байсан.Дашдондогын өмссөн дээл, нүдний шил нэг л зохимжгүй харагдаад байсан
Zochin
2019-12-12 14:50
Ene odoo yu soliorood bgaan. Haana ch undesnii huwtsas gedeg kostyumnaas zereglel undur shuu dee
galaa
2019-12-12 12:11
estoi zuw zuil bichjee. arai denduu huwtsas hunar yos judaggui erunhiilugch .. awj bga humuus ni ter... ymr ch turiin eslol hundetgel alga...
Unen
2019-12-11 15:58
Unen heljee
Зочин
2019-12-09 16:58
НҮДЭЭ ОЛООГҮЙ ШАГНАЛ БАС НЭГ ХУЙВААЛДААН
Зочин
2019-12-09 13:18
МУУРАН ХАР ШИЛ
2019-12-09 13:18
Монгол дээлэн дээр мууран хар шил тэгээд бүр Чингисийн одон авахдаа зүүнэ гэдэг утгагүй
ИРГЭН
2019-12-09 13:15
ХЯТАД ЗҮГИЙН ШИЛ БИШ ҮҮ.
Занданшатарын улаан эмжээртэй цэнхэр дээл
2019-12-09 12:18
Бүр яг чавганц харагдуулдаг
Галаа
2019-12-09 11:33
Бодох л сэдэв байна,
Маш үнэнийг бичжээ
2019-12-09 10:28
Ёс ёмбогор Төр төмбөгөр. Эзэн Чингис хаайн нэрээ нэрлэгдсэн Төрийн дээд одонгоо өгч байгаа нь авч байгаа нь гүн хүндэтгэлтэй хувцаслах хэрэгтэй . Сайхан Монгол дээлээ чамин өмсөлд өө. Дашдондог гэж нөхөр алиа салбадай шиг хувцасласан байсан. Огтойсон дээлний хормойноосоо урт өндөртэй малгай өмссөн нь үнэн зохимжгүй байсан. Тэр мууран хар шил гэж цаашаа л байна. Бас юм боддоггүй тэнэгдүү нөхөр юм.
keyboard_arrow_up