Голланд улстай Хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллана
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэртэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Х.Блэкэр Монгол улсад урьсанд талархал илэрхийлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Бид сүүлийн жилүүдэд нүүдлийн аж ахуйгаа фермийн аж ахуй болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Голланд улсын хувьд хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр эрчимтэй хөгжсөн. Голландын хөдөө аж ахуйн салбарын туршлага, техник технологийг Монгол улсад нэвтрүүлж чадвал Орос, Хятад, цаашлаад Солонгос, Японы зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ хамтарч гаргах, өрсөлдөж боломж байгааг бид харсан. Тиймээс хөдөө аж ахуйн салбараар хамтарч ажиллах хүсэлтийг санал болгомоор байна” хэмээлээ.
Ийнхүү талууд хөдөө аж ахуйн салбарын талаараа харилцан санал солилцсны дараагаар Голланд улсын Хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Блэкэр Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн талаар нарийн судалгааг хийж хамтарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн юм.