Ерөнхий сайдын хэвлэлийн баг ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛАХ УУ

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зураг гэх Монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Улмаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2019.11.14/ нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж бичжээ.

Гэтэл уг зураг Ерөнхий сайдын бага насных нь зураг биш, зургаан настай эгэл жирийн Монгол хүүгийн зураг болох нь илчлэгдсэн. Зурагчин н.Батдарийн 2018 арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дарсан, хөрөг зураг аж. Зурагчин н.Батдэлгэр нь ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн бичсэн постон дор гайхсан сэтгэгдэл бичсэнээр ерөнхий сайдын хэвлэлийн алба бяцхан хүүгийн зургаар ШОУ хийж байсан нь ил болсон юм. Энэ талаар иргэд ч цахим сүлжээнд худлаа сенсацилсан мэдээ тавилаа гэж эгдүүцэл нь хүрсэнээ илэрхийлсээр. Мөн эцэг, эх нь ч гайхаж байгаагаа хэлсэн байна.

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн зүйл заалтын 3.1-д өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан; 3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг НЭГ ЗУУН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг НЭГ МЯНГАН нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. 

Бяцхан хүүгийн зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд тавьсан Ерөнхий сайдын хэвлэлийн баг зөрчлийн хуулиар торгуулиа төлөх үү эсвэл уг үйлдлийг мэдсээр байж чимээгүй байсан У.Хүрэлсүх ТОРГУУЛАХ УУ?

Засгийн газрын тэргүүн, түүний хэвлэлийн алба хэрхэн ХУУЛИА БИЕЛҮҮЛЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. Хуулийн өмнө хүн бүр тэгш үүрэгтэй хэмээн заасан байдаг билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
610529
7 эможи

Зочин
2019-11-17 11:30
tim zavtai yum gj yu bhav enetei mantai zavgvi hvn shdee tsagaa zuv unguruudug l bhgvi yu daa
unshigch
2019-11-15 22:25
Boli doi Zugeer l neg hun tawichsan baisan.Ted arai iim arga yadsan yum hiihgui.Tegeh shaardlaga ch ugui.Er ni FB iig zohistoi hereglehgui bol tur ch ergej medeh ni dee.
.эг.эннгонгнн
2019-11-15 21:10
ҮНЭН БОЛ НЭГ Л БИШ ЭЭ ЭНЭ УЛСАД ЮУ ХИИЖ БАИГААГАА МЭДЭЖ БАИГАА ХҮН БАИНА УУ
Зочин
2019-11-15 19:40
Хуцаарай Гөлөгнүүд ээ гэвэл яасан юм
багш
2019-11-15 18:28
Үгүй байлгүйдээ. ХҮрэлсүхтэй адилхан л юм байна.
Зочин
2019-11-15 15:35
МАН-ын мангарууд үнэн тэнэгтэнээ. Даргадаа пялга царайлах гэж ядахдаа гэм зэмгүй жирийн айлын хүүхэдийн зураг ашиглаж гэмгүй цагаан хүүхдийн зургийг монголын хамгийн бохир хүмүүсийн нэгтэй адилтган ашиглана гэдэг үнэхээр ой гутам байна. осолдохгүй эрх мэдэлтэнүүджд ичих нүүр байх биш, элийрсэн коммунистуудад ёс зүй гэж байхгүй болохоор л болдог юм байх даа.
Зочин
2019-11-15 14:22
Х
2019-11-15 11:31
Үнэн бол ямар инээдтэй юм бэ олон нийтийн хандлагыг авах гэж янз бүрийн юм сэтгэх юм аа
keyboard_arrow_up