НДШ-ийг жил бүр шатлалтай нэмж 2.5 хувиар өсгөх Ж.Эрдэнэбатын шийдвэрийг У.Хүрэлсүх зогсоож болох байсан

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

-Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭХ ШИЙДВЭРИЙГ 2017 ОНД ГАРГАЖ БАЙВ-

Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ТАТВАР НЭМЭХГҮЙ, ШИНЭЭР ТАТВАР БИЙ БОЛГОХГҮЙ гэж тусгасан. Гэтэл тэд иргэдийн саналыг авчУИХ-д олонх болонгуутаа долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасны нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг нэмэх байсан юм.

Тодруулбал, 2017 оны зургадугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар тухайн жилийнхээ тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр суудлын автомашин, хадгаламжийн хүүгийн татвар, Импортын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тамхины онцгой албан татвар зэргийг нэмж байв.

Тэр дундаа одоо бидний эсэргүүцэн, шуугиад буй НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР буюу ДООРХ хэлбэрээр нэмэх график гаргасан юм.

Arslan.mn

Ингэснээр хоёр жилийн өмнө буюу 2017 онд сарын 1.000.000 /нэг сая төгрөг/-ийн цалин авдаг ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд /НДШ/100.000 /зуун мянга/ төгрөг, албан байгууллага 110.000 /зуун арван мянга/ төгрөгийгтус, тус төлдөг байсан бол 2020 оноосажилтан 125.000 /зуун хорин мянга/ төгрөг, албан байгууллага 135.000 /зуун гучин таван мянга/ төгрөг төлөхөөр болж өөрчлөгдөж байна.

Үүнд ажилтны төлдөг Хүн амын орлогын албан татвар ороогүй зөвхөн Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө болно.

Тэгэхээр Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 он хүртэлжил бүр дээрх шатлалаар нэмэх шийдвэрийг өнөөдөр биш аль 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргасныг энд зориуд дурдъя. 

Төр аж, ахуй нэгжүүд болон иргэдээсээ авсан уг татварын хулгайг У.Хүрэлсүхийн Засгийн газар засах боломж байсан уу гэвэл байсан. Тэрбээр 2017 оны10 сард Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж, өөрөө Ерөнхий сайд болсон.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ажлаа авснаас хойш шатлалын дагуу гурав дахь жилдээ татвар нэмэгдэх гэж байна. Гэтэл тэрбээр энэ хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн талаар нэг ч үг унагалгүй өнөөдрийг хүрлээ.

Хэрвээ аж, ахуй нэгжүүдээ, ажилтан иргэдээ бодсон бол тэрбээр татварын нэмэгдлийг бууруулах эсвэл зогсоох арга хэмжээ авах байсан.

Харин ч тэрбээр өнгөрсөн жилүүдэд төрийн нэрийг барьж албан байгууллагуудыг, татвар төлөгчдийн зутрааж тэднээс хулгайлж байгаа нь үнэн.

Ганц нийгмийн даатгалын шимтгэл ч бус бусад татварууд ч мөн энэ хугацаанд нэмэгдсэн.

Тэгэхээр энэ шийдвэр саяхан гарсан мэтээр шуугихаас илүү 2017 онд гаргасан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар засахгүй байгаад л анхаарал хандуулмаар байгаа юм.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610469
1 эможи

зочин
2019-11-14 10:50
энэ ж.эрдэнэбат гэдэг нөхөр монголын ард түмэнд их хорлонтой юм хийсэн муу хүн байжээ. удсан бол өөр олон муу үйлдэл хийх байж дээ янз ни
keyboard_arrow_up