УИХ-ын гишүүн Б.Наранхүү хажууд байгаа “эрдэнэ“-үүдээ ГОМДООДОГ
УИХ-ын гишүүн Б.Наранхүү түрээслэгчидтэйгээ "муур, хулгана"-даад завгүй байсан түүнийг эрэн сурвалжилах нь холгүй байв. Мань эр Дүнжингаравынхаа түрээсийг огцом нэмж, наймаачдыг цус харвуулах дөхсөн нь хамаг хэргийг мандаахад хүргэв. Гэвч түрээслэгчид саарал ордоны үүдийг сахиад нэмэргүй гэдгийг ойлгосон бололтой. Цаадах нь угаасаа чуулганы хуралд суудаггүй, таслалтаараа "аваргалсан" гэдгийг эрх биш сонгогчид нь энэ гурван жилд мэдээ байлгүй. Зарим эх сурважийн мэдээллэж буйгаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү ирэх жил сонгуульд хүчээ үзэхгүй байхаар шийдсэн бололтой.
Эс бөгөөс ингэж "эрдэнэ" мэт түрээслэгчдээ гомдоож, өөрийгөө боомилох хэрэг гаргахгүй байсан биз ээ.
Түүний эхнэр Л.Чимгээ нь ч "Дүнжингарав" дээрээ өнждөг байсан бол сүүлийн үед үзэгдэхээ болисон гэдэг. Харин хамгаалалтын алба нь хараа хяналтаа өндөржүүлж, шкаф шиг эрчүүд эргүүл хийгээд үймээн гаргахаас сэрэмжилж байгаа аж.