АШУҮИС-ийн захиралын үүргийг гүйцэтгэж буй Ж.Цолмонг чөлөөлөхөөр болжээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг томоохон сургуулиудын нэг АШУҮИС-ийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цолмон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. АШУҮИС-ийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Ж.Цолмон нь одоогоос яг нэг жилийн өмнө 2018 оны 07-р сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Тэрээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хууль бус томилгоо хийж, олон ажилчдыг халж, шилжүүлэх, дарамтлах үйлдлүүдийг хийсэн хэмээн талаар хэд хэдэн удаа АШУҮИС-ийн багш, ажилчид мэдээллэсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт гурван шатны шүүхийн шийдвэр, төрийн албаны хуулиа барьж ажиллахыг үүрэг болгосон гэх мэдээлэл байна.
Ямартай ч БСШУС-ын сайдын гарт АШУҮИС-ийн хувь заяа орсон бололтой. Ё.Баатарбилэг сайд гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ерөнхий сайдаасаа өгсөн үүрэг, чиглэлээ хэрхэн биелүүлэхийг харах л үлдлээ.
Дашрамд дурдахад Боловсролын салбар томоохон бодлогын ажил хийх нь битгийг хэл өнөөдрийг хүртэл ЕБС-ийн сурах бичгийн асуудлыг шийдэж чадалгүй түмний хүүхдийг ном, сурах бичиггүй хичээллүүлж байгаа билээ. ЕБС-ийн сурагчид сурах бичиггүй нэгдүгээр улиралын хичээл дуусгах гэж байна.










