Д.Гантулгыг шүүх хурал ба Цэцийн их суудлын хуралдаан

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Гэсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлж, шүүх бүрэлдэхүүн ёсоор болгов. Учир нь өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэсэн хүсэлтээ эмнэлгийн магадлалын хамт ирүүлжээ. Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан байдаг. Тиймээс Д.Гантулгын өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг ирэх 17-ны өдрийг хүртэл хойшлуулаад байна. Мөн шүүх бүрэлдэхүүн Д.Гантулгыг хилээр гарахыг хориглосон шийдвэрийг үргэлжлүүлэхээр болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж байгаа билээ.
Тэгвэл энэ хэргийн нөгөө үзүүр нь Үндсэн хуулийн цэц дээр гацчихаад байгаа. Өмнө нь цэцээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг эгүүлэн татаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын холбогдох тогтоолуудыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэсэн байдаг. Тухайн дүгнэлтийг УИХ хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан. Эргээд Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг өнгөрсөн сарын 6-ны өдөр хийхээр товлоод байсан ч Үндсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор хойшлуулсан байдаг. Учир нь УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн билээ. Үндсэн хуулийн цэц хүсэлтийг хүлээн авч хуралдааны товыг хойшлуулаад байгаа.
Ийм л олон үзүүрт хэргийг шийдэж чадахгүй, бие бие рүү шидэж хойшлуулсаар ирэх сонгуультай золгох нь бараг тодорхой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ сонин” № 197 (6164)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608854
0 эможи

Зочин
2019-10-04 12:56
keyboard_arrow_up