Хууль бус томилгоог хүлээн зөвшөөрч байгаа Ё.Баатарбилэг сайд ОГЦОР

2019 оны 9 сарын 25

- ЕРӨНХИЙ САЙД АА, БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ЧИНЬ ТАНАЙ ЗАСГИЙГ ХҮЧГҮЙ ХАРАГДУУЛААД БАЙНА- 

Arslan.mn

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт энэ сарын 10-ны АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж МАН-ны гишүүн Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тогтоогдсон.Түүнчлэн долоодугаар сарын 2-ны өдөр шүүхээс Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан байдаг. Гэвч өнөөг хүртэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. 

Тиймээс тус сургуулийн багш нар салбарын сайддаа хандаж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж төрийн албаны дархлаа, тогтвортой байдлыг хангаж шүүхийн шийдвэрээ  биелүүлэхийг шаардаж албан бичиг хүртэл  хүргүүлсэн байна. 

Уг асуудал аль жил гаруйн өмнө үүссэн. Хууль шүүхийн байгууллага ч тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал хууль зөрчсөн гэдгийг баталсан. Бүр Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарчихаад байхад МАН-ны гишүүн Ж.Цолмон юуны учир ингэж “зууралдсаар” байна вэ. 

Ж.Цолмон захирал албан тушаалд дуртайдаа тэнд зууралдаад байж болох ч салбарын сайд нь яагаад хууль, шүүхийн шийдвэрийг үл тоодог юм бол гэдэг асуулт гарч ирэх нь гарцаагүй. Гэвч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь хэр ёс зүй, хуулинд нийцэх вэ? 

МАН-ны гишүүн, хууль бус томилгоогоор АШУҮИС-д шигдэх Ж.Цолмон гэгч чухам хэн бэ? 

Ж.Цолмон нь өмнө Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан. Ажиллаж байх үедээ вакцин шахсан гэх хэл аманд өртөж байв. 2016 онд МАН сонгуульд ялж намын гишүүд албан тушаал эхнээсээ авахад Ж.Цолмон Эрүүл мэндийн сайд болохоор гүйсэн боловч  ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн АТГ-ын шалгуурыг давалгүй бүдэрсэн байдаг. Ингээд түүнд очих сул албан тушаал олдсонгүй. Намын бүх гишүүд өөр өөрсдйин даргын суудалд тухлав. Дараа нь тухайн үед БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнд өөрийнхөө зөвлөхийн албыг санал болгосон байдаг. Гэвч Ж.Цолмон зөвлөхийн сэтрийг голж АШУҮИС рүү очихыг санаархсан байдаг. Ингээд  БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа хууль зөрчин байж Г.Батбаатарыг халж, намын гишүүн нэг фракцийн Ж.Цолмонг томилсон юм. Ж.Цолмон нөхрөө хамгийн хэл ам багатай, цалин нөхцөл сайтай  Бельгийн хаант улсын Элчин сайдын суудлыг авч өгч томилуулсан байдаг. Тэдний гэр бүлийн ажил албан тушаалын талаар МАН-ны ураг саданы холбоо, хэлхээн дээрээс илхэн харж болно. 

Сүүлд Ж.Цолмон "цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо "Би л ганцаараа ажилгүй хоцрох юм уу. Бусад намын гишүүд бүгд дарга болчихоод байхад. Би энэ намын төлөө олон жил зүтгэчихээд яагаад албан тушаал авч болохгүй гэж" хэмээн уурлаж уцаарласан байдаг. өөрөөр хэлбэл төрийн алба бол бялуу хуваалтанд л ирдэг зүйл ш дээ хэмээн шуудхан ойлгуулсан юм. Тухайн үед энэ нэвтрүүлгийг үзсэн Монголын ард түмэн Ж.Цолмонг ямар зорилготой, хүсэлтэй, юу бодож явдагийг нь олж харсан юм.  Ж.Цолмон бол идэвхтэй намын гишүүн болохоос төрийн мэргэшсэн, ёс зүйтэй алба хаагч, удирдлагаар бэлтгэгдсэн хүн биш юм байна гэдгийг бүгд ойлгосон. 

Өнөөдрийг хүртэл Ж.Цолмон хууль бусаар өмнөх захирлыг нь халуулсан шигээ өөрөө ч АШУҮИС-д очмогцоо үндэслэлгүй халаа сэлгээ хийж, албан тушаалаа урвуулан ашиглах болжээ. Үүнийг нь эсэргүүцсэн сургуулийн зарим багш, ажилчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан "АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх" асуудлаар анхаарч өгөхийг хүссэн мэдэгдлийг ч хүргүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандан “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай хэмээн уг тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахыг хүсч, албан бичиг илгээсэн юм. Ингэснээр АШУҮИС-ийн захирлыг есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалт явуулж томилох нөхцөл үүсч байв. Түүнчлэн Ж.Цолмон албан тушаалаа урвуулан ашиглаж, халаа сэлгээ хийхдээ өмнөх хамтран зүтгэгчид, мөн л боловсролын салбарт ажиллах үедээ арга хэмжээ авагдан халагдаж байсан нөхөд байсан нь тухайн үедээ шуугиан тариад өнгөрсөн.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭ БИЕЛҮҮЛЖ, ТӨРИЙН АЛБАНЫ ДАРХЛААГ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ, ХИЙСЭН АЖИЛГҮЙ СУУГАА  Ё.БААТАРБИЛЭГ САЙД ОГЦРОХ ЦАГ АЙСУЙ!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608525
2 эможи

Zochin
2019-09-26 09:52
Zvgeer l ajliigni hiilge yasan zayagvi bolchihson mongolchuud veee zaaval negiigee muuchlah yor shvgnesen
Шинжлэх ухааныг емчлен хегжилд нь гай болж байгаа ШУА- татан буулгаж, академич цол, шинжлэх ухааны докторыг хураах хэрэгтэй!
2019-09-26 08:26
Зочин
Зочин
2019-09-26 01:51
Зочин
2019-09-25 19:21
зочин
2019-09-25 17:40
Энэ хүүхэн болимоор юмаа.
keyboard_arrow_up