ОУХ-д суух элчин сайдад Сү.Батболд, БНХАУ-д суух элчин сайдад А.Гансүх нар яригдаж байна
Энэ оны дөрөвдүгээр сард хуралдсан УИХ-ын чуулганаар Монгол улсаас ОХУ-д суух элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байдаг. Тэрээр ОХУ-д суух элчин сайдаар 2015 оны арван хоёрдугаар сард томилогдон энэ оныг хүртэл ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон нь хууль зөрчсөн гэж үзсэн байдаг.
Тэгвэл сүүлийн таван сарын хугацаанд эзэнгүй байсан ОХУ-д суух элчин сайдад томилогдох хүмүүсийн нэр яригдаж эхэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, Улаанбаатар хотын захирагч асан Сундуйн Батболд нарын нэр яригдаж эхэлсэн талаар эх сурвалж бидэнд мэдээлэлж байна.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Газын хоолойг Монголоор дайруулах асуудал яригдсан. Энэхүү асуудалд Оросын талтай хамгийн сайн ойлголцож чадах эрхэм бол УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд гэж зарим хэвлэлд өгүүлсэн байна. Харин БНХАУ-д суух элчин сайдаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүхийн нэр яригдаж байгаа ажээ.
Эх сурвалж: isee.mn
|