Ерөнхий сайдад АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидал хүргүүлжээ

2019 оны 9 сарын 20

Ерөнхий сайдад АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидал хүргүүлжээ

Өнөөдөр /2019.09.20/ Монгол улсын ерөнхий сайдад У.Хүрэлсүхэд хандан АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидал хүргүүлжээ. Учир нь тус сургуулийн өмнөх захирал болох профессор Г.Батбаатарыг үндэслэлүйгээр халсан гэх гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Мөн багш, ажилчид дээрх шүүхийн эцсийн шийдвэрийг албан биелүүлэх захирамж гарсан байтал өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуучин захирлыг албан тушаалд нь эргүүлэн томилохгүй байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа билээ.

Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт салбарынхаа сайд болох Ё.Баатарбилэгт хандан захидал хаяглан хүргүүлсэн ч өнөөдөр хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаж хууль биелүүлэхгүй байгаа учраас багш нар Ерөнхий сайдад ийнхүү хандаж байгаа аж.

Нэр бүхий багш нар хуулийн дагуу гарсан шийдвэрийг судалж, профессор Г.Батбаатарыг эргүүлэн ажилд нь томилох албадан захирамжийг биелүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж, ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсчээ.

АШУҮИС-ийн нэр бүхий багш нар захидалд бичихдээ:

ЗАХИДАЛ

Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа

2019 оны 9-р сарын 19-ний өдөр

Эрхэм хүндэт Ерөнхий сайд таны энэ өдрийн амгаланг айлтгаж Монгол улсын тогтвортой хөгжилийн баттай үндэс суурийг тавих, Монгол оронд хууль зүй, ёс журмыг дээдэлсэн нийгмийн шударга ёсыг тогтоохын төлөөх Таны амаргүй боловч хүндтэй ажил, үйлсийг Монголын нийт ард түмний нэг хэсэг болсон бид дэмжиж байдгаа илэрхийлэн амжилт хүсье.

АШУҮИС-ийн нэр бүхий багш нар 2019 оны 9-р сарын 10-ны өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт захидал хүргүүлж энэ захидалдаа 2018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан, шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан тухай дурьдаад профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргахыг хүссэн байна.

Өнөөдрийн байдлаар БСШУЯ-наас энэ захидалд албан ёсны хариу ирүүлээгүй бөгөөд шүүхийн дээрх шийдвэр, захирамжийг биелүүлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

АШУҮИС-ийн профессор, багш бид Эрхэм хүндэт Ерөнхий сайд Танд хандан үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг судалж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд анхаарна уу хэмээн хүсч энэ захидлыг хүргэж байна.

Гүнээ хүндэтгэсэн АШУҮИС-ийн профессор, багш нар

  1. Б.Баяраа (Био-АС). АУ-ы магистр
  2. Д.Ангармөрөн (НЭМС). АУ-ы доктор
  3. Д.Зулгэрэл (АУС). АУ-ы доктор, профессор
  4. И.Пүрэвдорж (Био-АС). Биологийн ухааны доктор, профессор, МУ-ын гавьяат багш
  5. Н.Золмөнх (Био-АС). АУ-ы доктор
  6. О.Чимэдсүрэн (ЭрдС). АУ-ы доктор, профессор
  7. Р.Оюунгэрэл (АУС). АУ-ы доктор, дэд профессор
  8. С.Цогтсайхан (Био-АС). АУ-ы доктор, профессор
  9. Т.Баясгалан (АУС). АУ-ы доктор
  10. Ч.Гансүх (Био-АС). АУ-ы доктор
  11. Л.Ажнай (Био-АС). БУ-ы доктор, профессор
  12. Э.Одхүү (Био-АС). АУ-ы доктор, дэд профессор
  13. М.Бадрах (АУС). АУ-ы магистр
  14. Б.Батхүү (АУС). АУ-ы магистр
  15. Л.Энхсайхан (Био-АС). АУ-ы доктор
  16. О.Зэсэмдорж (Био-АС). АУ-ы доктор
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
608347
5 эможи

Зочин
2019-09-21 14:39
Зочин
2019-09-21 03:25
Батбаатарын хуухэлдэйнууд!
keyboard_arrow_up