Эмэгтэйчүүддээ хаалттай 250 мянган төгрөгийн урилгатай хурал

2019 оны 9 сарын 18

Arslan.mn

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо.

Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох зорилготой байсан аж.

Мөн чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Гэвч чуулганд оролцсон эмэгтэйчүүдийн санал бодлыг огт сонсохыг хүсээгүй, хаалттай хурал болгож хувиргасан гэнэ. Чуулганд оролцсон эмэгтэйчүүдийн зүгээс 250 мянган төгрөгөөр хурлын урилгаа худалдаж авсан, тиймээс дуу хоолойгоо хүргэж нийгэмд болохгүй байгаа асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийлэхийг хүссэн боловч зохион байгуулагчдын зүгээс саналаа хэлэх эрх аваагүй хүмүүс санал хэлэх нь хориотой хэмээн маргаан үүсгэсэн байна. 

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь энэ мэт дүр эсгэсэн хурал хуй хийж, намын төлөөллүүдийг оролцуулж хөгжөөх нь нийгэмд үүсээд буй эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэж чадах уу? Гоё ярилаа, гоё газар чууллаа гээд Монгол эмэгтэй хүний үнэ цэнэ, эрх ашгийг хамгаалж чадсан уу? Уг чуулга уулзалтаас харахад эрх баригч намын төлөөллүүд ихээр оролцож буй нь харагдсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
608204
2 эможи

Зочин
2019-09-18 12:27
гоё хэлжээ
зочин
2019-09-18 12:06
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ер нь юу хийдэг байгууллага вэ, энэ олон жил болоход нэг ч гэсэн бодитой ажлыг нь харсангүй.ажил хийдэг бол хийсэн ажлаа сурталчилж таниулсан баймаар юм.
Бат
2019-09-18 09:18
Тийм юм байхгүй ш дээ.Ердөө ч мөнгө төлөөгүй худал мэдээлэл байна.
keyboard_arrow_up