Ерөнхий сайд аа, Ж.Цолмонг хэзээ чөлөөлөх вэ

2019 оны 9 сарын 18

-Ё.Баатарбилэг сайд шүүхийн шийдвэрийг ч үл тоон Ж.Цолмонг захирлаар ажиллуулсаар байх уу-

Arslan.mn

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт энэ сарын 10-ны АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлсэн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тогтоогдсон.Түүнчлэн долоодугаар сарын 2-ны өдөр шүүхээс Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан байдаг. Гэвч өнөөг хүртэл Г.Батбаатарыг томилоогүй төдийгүй Ж.Цолмон ч ажлаа үргэлжлүүлэн хийсээр яваа. Тиймээс тус сургуулийн багш нар салбарын сайддаа хандсан нь энэ.

Уг асуудал аль жил гаруйн өмнө үүссэн. Хууль шүүхийн байгууллага ч тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал хууль зөрчсөн гэдгийг баталсан. Бүр Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарчихаад байхад Ж.Цолмон юуны учир ингэж “зууралдсаар” байна вэ.

Ж.Цолмон захирал албан тушаалд дуртайдаа тэнд зууралдаад байж болох ч салбарын сайд нь яагаад хууль, шүүхийн шийдвэрийг үл тоодог юм бол гэдэг асуулт гарч ирэх нь гарцаагүй. Гэвч эрхэм сайд Ё.Баатарбилэгт тийм үүрэг байгаа ч эрх “үгүй” бололтой.

Ж.Цолмонг Эрүүл мэндийн дэд сайд асан гэдгээр олон нийт мэдэх болсон. Түүнийг аль 2016 онд АШУҮИС-ийн захирал болохоор яриа, хөөрөө хийгээд тохирчихсон хэмээж байсан нь хэвлэлийн хуудаснаа бий. Түүний тэрхүү үйлдэл ч биелэлээ олж, захирал болсон. Гэхдээ хатагтай Ж.Цолмон анх бол сайд болохоор санаархаж явсан ч АТГ-ын шалгуурыг давалгүй бүдэрсэн хэмээн учир мэдэх хүмүүс ярилцдаг. Мэдээж түүнийг ор хоосон орхиж болохгүй гэдгийг МАН-ынхан ч дотооддоо ярьдаг. Тиймээс БСШУС-ын сайдын зөвлөхийн албыг санал болгосн байдаг. Мань хатагтай мөн л дургүйлхэж, арга ядахдаа тухайн үеийн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хууль зөрчин байж Г.Батбаатарыг халжээ.

Гэтэл мань хүн өөрөө хууль бусаар өмнөх захирлыг нь халуулсан шигээ өөрөө ч АШУҮИС-д очмогцоо үндэслэлгүй халаа сэлгээ хийж, албан тушаалаа урвуулан ашиглах болжээ. Үүнийг нь эсэргүүцсэн сургуулийн зарим багш, ажилчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан "АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх" асуудлаар анхаарч өгөхийг хүссэн мэдэгдлийг ч хүргүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандан “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай хэмээн уг тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахыг хүсч, албан бичиг илгээсэн юм. Ингэснээр АШУҮИС-ийн захирлыг есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалт явуулж томилох нөхцөл үүсч байв. Түүнчлэн Ж.Цолмон албан тушаалаа урвуулан ашиглаж, халаа сэлгээ хийхдээ өмнөх хамтран зүтгэгчид, мөн л боловсролын салбарт ажиллах үедээ арга хэмжээ авагдан халагдаж байсан нөхөд байсан нь тухайн үедээ шуугиан тариад өнгөрсөн. Ингээд харахад Ж.Цолмон захирлын хувьд шүүхийн шийдвэр гэдэг ердөө л хэвлэмэл цаас байж, түүнд монгол төр даргын албан тушаалын өртэй бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608203
1 эможи

Zochin
2019-09-19 08:11
Saixan xuuxen bish, zugeer budagtai aaligyi xyyxen deer ni es juramgyi
Зочин
2019-09-18 12:27
сонирхолтой
ИРГЭН
2019-09-18 09:05
САЙХАН ХҮҮХЭНД ХҮҮХНҮҮД ДУРГҮЙ.
keyboard_arrow_up