“Монголын төмөр зам”-ын дарга Б.Цэнгэл Ерөнхий сайдад зөвлөх ЭРХТЭЙ ЮУ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга Б.Цэнгэл албан ажлаа хүлээлгэн өгөөд удаж буй. Гэтэл тэрбээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн зөвлөх болсон аж. Өөрөөр хэлбэл дэвшүүлэн зайлуулсан бололтой. Улс төрийн орогнол хүссэн гол албан тушаалуудын нэг нь "Зөвлөх" гэх статус байдаг. Тиймдээ ч Ерөнхий сайд өөрийн найз Б.Цэнгэлийг өөрийн "зөвлөх"-өө болгохоор шийджээ.
Одоо Б.Цэнгэлийг ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, нөхөн томилгооны асуудал яригдаж байгаа аж.
Дашрамд дурдахад Б.Цэнгэл нь Дархан-Уул аймгийн МАН-ын даргад нэр дэвшиж өвдөг шороодсон байдаг. У.Хүрэлсүхийн татаасаар 2000-2008 онд Гаалийн байгууллагад албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2012 онд ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байв.