АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер Монголд газарджээ
2019 оны 8 сарын 08
АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер өчигдөр орой Монгол Улсад айлчлан иржээ.
Тэрбээр өчигдөр орой Монгол Улсад газардсан бөгөөд тэрхүү бичлэгээ өөрийн твиттер хуудастаа оруулжээ.
Пентагоны тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа тэрээр анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн таван орноор хийж байгаа юм.
Ноён Эспер эхлээд Австралид айлчилсан бол дараа нь Шинэ Зеланд, Япон улсуудад дараалан зочилжээ. Маргааш тэр Өмнөд Солонгост айлчилснаар энэ удаагийн аяллаа өндөрлөх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606572
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс