АТГ: Эрчим хүчний сайд асан С-ийг 4 жил хорьж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгоно

2019 оны 7 сарын 29

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан С-ийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн билээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд С-ыг авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 4 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газраас цаашид авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг улсын орлого болгож, улсын төсөвт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606179
4 эможи

Зочин
2019-08-02 21:37
Их хуралдай дээр авилгалын мѳнгѳѳр нь барьсан байшинг улсын ѳмч болгооч.Хятадуудад эрчим хүчний тендер ѳгсѳний тѳлбѳрѳѳр барьсанг дээр дооргүй мэдэж байгаа.
Зочин
2019-08-01 13:56
226нсаяын авилгатай товрищ4н жил хорихтой тэрбум гарангийн авилгачин 40н саяын торгуультай ингээд бодохоор дээрээ нууц ноёнтонтой шуудхандаа Раднаа сэд гишүүнтэй хүн том байдаг юм байна 40н саяынхаа торгуулийг улсын мөнгөөр төлөх боловуу эсвэл сунжруулж байгаад хөөн хэлэлцэхээо цайруулчих юм боловуу
Зочин
2019-07-29 21:52
шоу бхоо АТГ бартлаа хорилоо л гэдэгийн дараа нь батлан даалтаар суллалаа л гэдэгиын дараа нь хэрэгсэхгүй боллоо л гэдэгийн
Эрчим хүчний дэд сайд Гантулга хууль бусаар баяжсан
2019-07-29 15:31
Одоо эрчим хүчний дэд сайд хийж байгаа Гантулга гэгч ЭМЯ-ны томилгоонуудад оролцож нууц амрагаа ЭМ төвийн дарга болгож 60 тэрбумын авилгын сүлжээг ажиллуулж байна. Нууц амраг Оюунбилгээ аудитын ерөнхий газрын орлогч болгосон энэ завхай, шуналт авилгачинг цаазалсан ч багадана
keyboard_arrow_up