Арслан айлын хурганы хашаанд…

2019 оны 7 сарын 17

Arslan.mn

МАН-ын лидер, Ерөнхий сайд асан С.Баяр ном бичиж, олон нийтэд хүргээд байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр сар орчим  саатуулан шалгаж байв.  Удахгүй хуулийнхны шалгалт дуусч, С.Баярын хэргийг шүүхэд  шилжүүлэх юм билээ. Асуудал ийм атал тэрээр ном хүртэл бичээд л харьцангуй тайван байгаа бололтой. Ингэхдээ тэр улстөрчид, авлигачид ном бичээд хийсэн гэмээ булзайруулдаг, хэн нэгэн рүү дайрдаг ийм л жишгийг гаргаж ирэв. Тэрээр  номдоо өөрийгөө өмөөрөх, бусдыг харлуулах тактикийг тун ч гарамгай ашигласан байна билээ. Аргагүй л стратеги, тооцоолол сайтай улстөрч юм. Түүнээс л ийм санаа гарна. Одоо С.Баярын араас ном гаргахаар саатуулагдах байранд өнгөрүүлсэн амьдрал, дурсамжаа бичээд сууж байгаа улстөрч ч байна.

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр номоо гаргаад чимээгүй орхисонгүй, тэрүүхэндээ нижгэр нээлт хийсэн байдаг. Түүний номын баярт улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн олноороо оролцож баяр хүргэсэн. С.Баяр ч “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номынхоо хуудсанд гарын үсгээ зурж тараав. С.Баяр бол эрх баригч намын лидер гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүний номын баярт өөрийнх нь намын нөхдөөс хэн ч ирсэнгүй нь сонин байв. Улстөрд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дүү нар нь ч ирээгүй. Баяр хүргээгүй. Харин өрөөлийн намынхан олноороо оролцож, С.Баяр тэр дунд их л ганцаардаж харагдав. Тухайлбал, нийтлэлч Б.Баабар, Хотын дарга асан С.Бат-Үүл, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гээд АН-ын гаралтай эрхмүүд л ирсэн. Үүнээс  харахад С.Баярыг МАН аль хэдийнэ тоохоо больж, “тогооноосоо” гаргасан бололтой. Харин С.Баяр арслан айлын хурганы хашаанд… гэдэг шиг өөр газар төвхнөх аргаа олох гэж ядаж яваа ч юм бил үү.

Уг нь С.Баяр МАН-ын сонгуулийн штабыг олонтаа удирдан ялалтад хүргэж байсан гэлцдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2016 онд гэхэд Элчин сайд байхдаа сонгуулийн өмнөхөн эх орондоо ирж, МАН-ын төв байранд төвхнөж байв. Тусгай өрөө гаргуулж, туслах, зөвлөхүүдээр хүрээлүүлж, сонгуулийн ажилдаа орсон. МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт ч С.Баяртай холбоотой гэдэг. Тиймээс тэр уг нь ингэж намын нөхдөдөө хаягдах хүн биш сэн. Гэхдээ МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л С.Баяраас зайгаа авч эхэлсэн байдаг. Ер нь тэгээд ч С.Баяр нэр цэвэр байгаагүй. Оффшор, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, АНУ-ын үнэтэй  хаусууд, долдугаар сарын 1-ний хэрэг гээд л түүний нэрнээс зүүгддэг асуудал олон. Тэр дундаа С.Баярын Ерөнхий сайд байхдаа байгуулсан Оюутолгойн гэрээтэй холбоотой ноцтой баримтыг хуулийн байгууллагынхан шалгаж буй. Энэ асуудлыг хуулийнхан төдийгүй монголын ард түмэн яриад, ухаад эхэлбэл С.Баярын бүтээлцсэн МАН задарч, бутарч эхэлнэ ч гэх юм билээ. Тэгэхээр түүний нөхөд буюу эрх баригч намынхан С.Баяраас зай барих нь аргагүй л юм. Арслан айлын хурганы хашаанд…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.Батсайхан 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
605888
6 эможи

зочин
2020-01-17 09:27
Монголын шилдэг улс төрч, монгол түмнийхээ төлөө дандаа сайныг хийсэн, цэгцтэй бөгөөд мэдлэгтэй ярьдаг энэ дайчин хүн МАН д бас АН д огт байхгүй. Та нар юу ч гэж бичээд харлуулаад "Алт хэдий удавч өнгө нь хувирахгүй, алдартан хэдий үхэвч нэр нь мартагдахгүй", "Сайр шандын усыг шанагаар шавхаж барахгүй, сайн хүний үрийг даран далдлаад барахргүй" гэж энэ л үгнүүд тохирно. Намаар талцаж сайнаа гадуурхагсад сөнөтүгэй! Энэ хүнээс хөндийрсөн нь үнэн бол МАН мөхөх нь дөхжээ.
Зочин
2019-07-19 18:17
САНЖИЙН БАЯРЫГ ӨЧИГГҮЙ ЯАРАЛТАЙ ҮЛРОНД ХИЙЖ ХАТААХ ХЭРЭГТЭЙ....
Иргэн
2019-07-19 18:16
ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН С.БАЯРЫГ ӨМӨӨРЧ, МАГТСАН ПЯЛДАГУУД БОЛ С.БАЯРЫН ӨРӨӨСӨН ДУГАЙНУУД.
Зочин
2019-07-18 00:09
Хорвоо ч хоржоонтойдоо.Нилээд олон жилийн дараа Баяр битий хэл Сахал эрдэнэ билэг Баян Намсрай бурханы оронд , энэ олон авилгачдыг төрүүлсэн нэг нөхөр Найданжүдэг бурханы оронд заларцсан , зураг хөргий нь жаазлаад ардаа өлгөцсөн байхаас сийхгүй л хорвоодоо хөөрхий.
Зочин
2019-07-17 23:22
Энэ новшнуудыг хөрөнгийн хураагаад л цааш нь харуулчихааж ээ монгол улсыг мөнч их доромжлох юм даа
zochin
2019-07-17 17:50
MAN-iinhan udirduulj yalalt baiguulj baih ued ni yaj dolignoj dolooj huluu hugalah shahaj yavsanaa martaj, erkh medeld hureheeree khun bish boldog ni gem bish zan.N.Enkhbayarig yasan bilee.Odoo Bayar-ig geh meteer ...
Зочин
2019-07-17 10:01
Тэгвэл тэд нөхөд биш ноход байжээ. Нэгнийгээ ядарсан цагт нь хаядаг.
Зочин
2019-07-17 09:38
Дуулаагүй юм байлгүй дээ. Хэрэв номын нээлт хийнэ гэснийг мэдсэн бол ирэх байсан биз. Баяр бол энэ цагийн их хүн мөнөөс мөн . Үүнийг хожим ингэж тодорхойлох байх.
Зочин
2019-07-17 09:04
Монголд энэ хүн шиг мэдлэг боловсролтой, шулуун шудрага улс төрч дахин гарч ирэх болуудаа
keyboard_arrow_up