З.Энхболд: Ц.Элбэгдорж оо, та ирж мэдүүлгээ өгөөрэй
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.
З.Энхболд дарга хэлэхдээ “Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдүүлэг өгөхдөө тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар мэдэж байсан гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж, УИХ-д хэлэлгүйгээр авчихсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Ийм зүйл байхгүй ээ. Байхгүй гэдгээ хуулийн дагуу хэлээд гарч явна. УИХ-д мэдэгдэхгүй авсан нь буруу. Хуулийн дагуу шийдүүлэх ёстой гэдэг байр суурь одоо ч хэвээрээ. Энэ газраас бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаад байгаа гэнэ. Та ирж мэдүүлгээ өгөөрэй. Ч.Сайханбилэгт өөрөө нөлөөлсөн гэдэг нь сүүлийн гурван жилд УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үгнээс ойлгомжтой байгаа."гэв.