“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэлээ
2019 оны 6 сарын 25
“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэл нээн, эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ.
Б.Эрдэнэбат нь “Чингис” бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан байдаг.
Тэрбээр их хэмжээний зээлээ эргэн төлөөгүй байгаа юм. Мөн Б.Эрдэнэбат нь 2017 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг шалгах үеэр албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байсан мөрдөн байцаагчийг алгадан эсэргүүцэл үзүүлж байсан юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
605192
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс