Б.Хурцын төрсөн өдрийн баярт Ч.Сайханбилэг, Б.Мэдрээ нар очжээ
Бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 30 хоног хоригдоод суллагдсан Б.Хурц генералын 50 насны төрсөн өдөр тавдугаар 29-нд болжээ. Тэрбээр 50 насны ойн баяраа өөрийн эзэмшлийн “Buddha Vista”-гийн “Grill Studio”-д тэмдэглэсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Хурцын төрсөн өдрийн баярт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Да.Ганболд тэргүүтэй зочид очжээ.
Тэд Б.Хурцад аз жаргал ерөөн хундага тулгаснаас гадна хурцдаад байгаа асуудлуудад шийдэл гаргасан гэдгээ мөн эх сурвалж хэллээ. Тодруулбал, “сахал” Д.Эрдэнэбилэгийг яаралтай суллуулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж ярилцсан байна. Д.Эрдэнэбилэгийг суллахад шүүхэд байгаа нөхдүүдээс нь гадна улс төрийн нөлөө хэрэгтэй гэж үзжээ.
Төрсөн өдрийн баяраар олон чухал асуудлууд чигээ олсон бололтой.