Барилга хот байгуулалтын сайд хөдөө орон нутагт ажиллаж байна

2014 оны 7 сарын 21

2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16 сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, дулаан хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, цэвэр усны эх үүсвэр, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэх юм. Өвөрхангай аймгийн Богд, Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум “Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдаж байна.

Түүнчлэн 2013 онд Өвөрхангай, Булган, Архангай аймагт баригдах 1000 айлын орон сууцны хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдэж, Завхан аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Орон нутагт амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулах ажлын бэлтгэл хангагдахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд анх удаа 5360 айлын орон сууц 2013 онд ашиглалтанд орлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6038
0 эможи
keyboard_arrow_up