Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс сургалт зохион байгууллаа

2014 оны 7 сарын 21

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа. Уг сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүлийн хөгжлийн төвүүдийн холбогдох мэргэжилтэн, хорооны Засаг дарга нар хамрагдсан байна.

Сургалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст хэрхэн туслалцаа үзүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгч, оролцогчдыг сургалтын материалаар ханган, батламж гардуулав.
Цаашид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах чиглэлээр иргэдийг оролцуулсан сургалтыг тогтмол зохион байгуулахаар байгуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6037
0 эможи
keyboard_arrow_up