Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын мэдээллийг УИХ-д хүргүүлэв

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

Авлигын эсрэг хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлдэг.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)”-ийн мэдээллийг УИХ-д өнөөдөр хүргүүллээ.

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл болон авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх судалгаа, дүн шинжилгээг багтаажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 зорилт тус бүрээр төрийн байгууллагууд болон зорилтот бүлгүүд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг нэгтгэжээ.

“Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)” мэдээллийг товхимол болгож, төрийн бүх шатны байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

Товхимлыг файл хэлбэрээр ЭНД ДАРЖ хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602222
0 эможи

ахмад ажилтан
2019-04-12 20:20
АТГ ажил хийж байгаа шүү ЦААШДИЙН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ ТА НАРЫН АЖИЛ АМАРГҮЙ ШҮҮ ЗАЛУУЧУУДАА
ахмад ажилтан
2019-04-12 20:20
АТГ ажил хийж байгаа шүү ЦААШДИЙН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ ТА НАРЫН АЖИЛ АМАРГҮЙ ШҮҮ ЗАЛУУЧУУДАА
keyboard_arrow_up