Б.ХУРЦ бол энэ ТӨРИЙН ГАМШИГ
Б.Хурц Тагнуулын даргын албыг хашиж байхдаа байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой баримт дэлгэж, шуугиан тарьсан. Гэвч саяхан Б.Хурцын хэлсэн баримт гэгч нь худал гэдгийг хуулийн байгууллага тогтоов. Нэг үгээр Б.Хурц нь Л.Болдыг гүтгэсэн болж таарч байгаа юм.
Тэгэхээр Б.Хурц гэгч эрхэм тухайн үед албан тушаалаа ашиглаж зүй бусаар авирлаж бусдын нэр хүндэд халдаж, том дуугарсан болж таарч байна. Ер нь Б.Хурц гэх хүн гүтгэлэг, ташаа мэдээллийг сурцтайгаар тарааж, өөрийгөө хамгаалан үлддэг байж. Тухайлбал Б.Хурц ТЕГ-ын даргын даргын албаа хүлээлгэн өгөхийн өмнө “Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын бүлэглэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх сонирхолтой байдаг” хэмээн мэдэгдсэн. Харин түүний энэ мэдэгдэл өнөөдөр бодит байдлаас зөрж байна. Ингэж зөрнө гэдгийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав хоёр жилийн өмнө /2017 оны 10 сарын 27/ доорх тайлбарыг өгч байсан байх юм. Тэрбээр "Энэ хэргийг шалгасан шийдвэрлэсэн нөхцөл байдлыг авч үзэхэд мэргэжлийн үүднээс маш олон ноцтой зөрчлийг хэлж болохоор байгаа юм.
Эдгээр хүмүүсийг шийтгэсэн асуудал дээр хуульч хүний үүднээс эмзэглэж явдаг нэг зүйл бий. Тэр бол хүнийг зөвхөн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр өөрийнх нь талаар мэдүүлэг өгснөөр ганцхан нотлох баримт болгож яллаж болдоггүй. Заавал өөр нотлох баримт гаргаж ирэх хэрэгтэй. Телевизээр гарсан мэдээг харж байхад өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр л ялласан байна лээ. Энэ бол бидний сургамж болгож авч үлдэх ёстой 1937 оны хэлмэгдүүлэлттэй их ойролцоо зүйл гэж болжээ гэх сэжиг төрж байгаа. Би энэ хэргийг судалж үзэх нь байтугай шалгах процессыг удирдаж байсан хүн. Миний шалгаж байснаас өөр чиглэлээр асуудал гарч ирээд, энэ хүмүүсийг гэнэт олоод, шийдэгдэх шатандаа явчихсан. Миний ойлгосноор энэ хүмүүс хүний захиалгаар алсан гэдгээ хэлсэн юм байна. Төрд хариуцлага, сахилга дэг журам тогтоо гэж олон жил ярьсан. Яг энэ зүйл дээр тогтоох хэрэгтэй. Ийм нөхдүүдийг хурдан зайлуулах хэрэгтэй. Б.Хурц гэдэг хүн бол төрд гамшиг болж яваа. Нийтээрээ үүнийг мэддэг" гэжээ.
Эцэст нь Тагнуулын дарга асан Б.Хурц өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдын нэр хүндэд удаа дараа үндэслэлгүйгээр халдаж төрд гамшиг болж байсан нь ийнхүү батлагдсаар байна.
Доорх линкнээс видеог үзнэ үү
https://www.youtube.com/embed/yPU3LysIiAs&feature=youtu.be&fbclid=IwAR11wpjvbjkpvN0XuxHnZf-UYqEVpnXLebpLbGNtsl4I5Arci8q9g2yV5QA
Эх сурвалж: BOLLOO.MN
|