Ц.ЭЛБЭГДОРЖ: Х.Баттулга Засгийн газар, УИХ-ыг халаасалчихлаа, одоо хуулийн байгууллагад санаархаж байна

2019 оны 3 сарын 27

Arslan.mn

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яг одоо мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явуулж байгаа гэж харж байгаа. Монгол ерөнхихйлөгч ямар ажил хийж болох вэ, ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн Х.Баттулга. Х.Баттулгын урилгад үгүй гэж хэлэх гэж ирлээ. ҮАБЗ Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. 

Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан ажлаа л хийдэг. Өмнө нь хийж явсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болдоггүй. 

Монгол улс өнөөдөр шүүхгүй байснаас ерөнхийлөгчгүй байсан нь дээр. 120 дээр байсан авлигын түвшин 70 болж байсан. Монголын хууль шүүхийн нэр хүнд 16 байсан. Дараа нь 64 болж нэмэгдсэн байдаг юм шүү. Ардчилалын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг Монголын хуулийн байгууллага олон жил мөрдөж алуурчныг оллоо гэж байсан. Хууль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарч байсан юм шүү

Монголын төрлүү хулгай хийдэг нөхдүүд шургалж байна гэж би өмнө нь хэлж байсан. Хуулийнхан бүгд муу хүмүүс биш. Хэн ч ямар албан тушаалтан бай хууль шүүхийн байгууллага дуудвал яваад оч гэдэг үзэлтэй хүн. Н.Энхбаярыг 12 удаа дуудсан байдаг юм. Тэгээд хуулийн байгууллага аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн. Бид өөрсдөө хууль шүүхийн байгууллагаа хүндэтгэх ёстой. 

Arslan.mn

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Таныг шударга бусын хонгил гэгчийг үүсгэсэн гэдэг. Үүнийг нураахаар ҮАБЗ-өөс шийдвэр хүртэл гаргалаа. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?

ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль өнөөдөр батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй бол дахиад л оруулж ирнэ. Ерөнхийлөгч айдас гэж зүйлийг улс төрчдийн сэтгэлзүйд оруулчихаж. Сонгуулийн өмнө ийм зүйл гарч ирдэг. Өмнө нь баахан гэмт хэрэг хийчихсэн хүн ҮАБЗ-ийн дарга болчихвол юу хийх нь тодорхой ш дээ. Бүх зүйлийг дарагдуулж яваа. 

Б.Хурц гэдэг хүнтэй би ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан. Шударга бусын хонгил гэж таван жил үргэлжилж байгаа кино. Монголын төрийг авна, ард түмэнд аймшигтай зүйлийг мэдрүүлнэ, дараа нь дахин сонгогдож гарч ирнэ гэж өчнөөн жилийн өмнөөс хийсэн ажлаа хэрэгжүүлж байна. Намайг хэн хараадгийг би мэднэ. Өнөөдөр Элбэгдоржийг өөрөөсөө илүү муу хүн болгоно гэдэг хамгийн хэцүү зүйл. Элбэгдорж өөрөөс нь илүү хулгайч, худалч хүн байхгүй гэдгийг л харуулах нь тэдний найруулсан жүжгийн гол зорилго. 

-Л.Гансүхийг шударга бусын хонгилоор чирсэн гэж ярьдаг?

-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.

Х.Баттулга эхний ээлжинд өөрийнх нь үгэнд орохгүй байж магадгүй Засгийн газрыг унагаасан. УИХ-ыг гартаа авсан байна. УИХ-ын гишүүд бүгдээрээ баригдчихсан байна. Ирэх сонгуульд хэн нэр дэвших вэ гэдгийг энэ ҮАБЗ гартаа оруулчихсан байна. Харин одоо хуулийн байгууллагыг өөрийн болгох ажиллагааг хийж байна. Дараа нь сэтгүүлч та бүхнийг өөрийн гартаа оруулна. 

Наадуул чинь одоо сэдвийн төлөө, хэн хуралд сонгогдох вэ, дээрээс нь сонгуульдаа зарцуулах мөнгөө хаанаас олох вэ гэдэг дээр л ажиллаж байна. 

Би шударга ёсны төлөө хууль оруулж байж зарим зүйл шалгагдаад явж байна. 

- Зураг авсан гэж таныг шалгаж байгаа.Энэ талаар. 

-Их тэнгэрт амьдарч байсан байранд албаны нэг ч зураг байхгүй. Таарсан байж магадгүй гэж хэдэн зураг авч явсан байна лээ. Миний хувьд харин Монголын ховор зургуудын галлерейг байгуулъя гэж боддог. Би өглөө босоод л эцэг дээдэс, төр, ард түмнийхээ буян заяаг бодож залбирдаг. 

Х.Баттулга төмөр зам тавиагүйгээс 9 тэрбум долларын экспортыг Монгол улс алдсан. Одоо тэр шороогоо шахах гэж байна. Төмөр замаа барих гэж хэрүүлээ хийсээр байтал Хятад нүүрс авахаа болих биз. 

- ШХАБ-ын талаар таны бодол.

-Энэ ёстой хэнд ч ашиггүй зүйл. Ерөнхийлөгчид ч, монголын ард түмэнд ашиггүй. Хөөрхий өөр ханьсах хүн олдохгүй байх шиг байна ш дээ. Би улс төрөөс хол байя гэж бодсон. Намаа ч сонгоогүй. Монголд хэрэгтэй ажлаа хийе гэж бодсон. Монголд хэрэгтэй 3-5 ажил байна. Энийгээ л хийнэ. 

Өнөөдрийн үйл явдлыг би ингэтлээ дордоно гэж бодоогүй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
4
601566
9 эможи

Zochin
2019-03-29 04:32
Elbegdorj gemgui l yum bol duugai l gertee suuj bgaach.yagaad booj uheh gd habiin gazraar amitnii durgui hurgeed hel amtai ni bi gsn shug guigeed bga yum be.arai orig ni uuruu yum bish biz
би
2019-03-28 23:44
Элбэгдоржийн хѳлсний сэтгүүлч хэвлэл мэдээллийн газруудыг шалгаарай байранд нь тавиарай. Тэд монгол улсыг худалдаж хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулахад маш их үүрэг гүйцэтгэсэн шүү.
би
2019-03-28 23:41
Гѳлѳгѳѳдоржийг барь.
Зочин
2019-03-28 13:49
Цагтаа та бүх юмыг халаасалсан биз дээ. Та гуай гарч ирсэн үедээ мөн ч их хямруулсан даа. Бүх юмыг орвонгоор н эргүүлсэн. Ухаан муутай мануисаас долоон дор бодолтой. Арай ч дээ. Нээрээ хэлэх муу үг дуусаад бна.
Мандах
2019-03-28 08:36
Энэ бүр сандраад юу ярьж бурж байгаагаа ч мэдэхээ байчихжээ. Эхлээд төрийг гартаа оруулдаг, дараа нь шүүх, хуулийнхныг, сэтгүүлчдийг сойж авдаг гээд ббрийнхөө хулгайг тоочоод байх юм. Сэтгүүлчид яриулаад байгаарай, бүх гэмт хэргээ хулгайгаа үргэлжлүүлэн тоочиж шудрага шүүх гарч ирэхэд бүх хэрэг нь дэлгэгдчихсэн байна. Аштайюудаа хонгилын эзэн алуурчин ил болж. Харин оргож алга болчих вий, батлан хамгаалах, хил хяналтынхан нүд салгалгүй харж байгаарай.
Зочин
2019-03-28 07:52
ҮАБЗ ийн шийдвэрээр хуулиа уландаа гишгэсэн ХУУЛИЙНХАНГ зайлуулах нь зөв. ХААНА авлига, луйвар байна, тэнд хуулийнхан байдаг болсон. СОГТУУГААР жолоо барьж хүн алсан нөхөр ШЕЗ ийн дарга гэхээр л гутах юм. НӨГӨӨ 517 шүүгч нь даргаа шүүмжилж юу ч ярихгүй шүү. ТЭД ч авлигад идэгдсэн. ХУУЛИЙнАН мөнгөтэй хүнд л үйлчилдэг болсон нь үнэн. САЛХИТЫН хэрэг дээр 8 хуулийн ажилтан 2 талцаад үзэлцсэн. ТЭР дунд ЕП ын орлогч эрдэнэбат байсан гэж байгаа. ОДОО л хуулийн байгууллагуудаа өөрчлөн шинэчлэхгүй бол болохгүй. МОНГОЛД шударга хуульчид олдоно.
Зочин
2019-03-27 19:35
Зургийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах кэрэгтэй айлын гэрт байгааг күмүүс яаж үзкэв дээ
Зочин
2019-03-27 19:33
Хэн нь хэн. Бэ гэдгийг манайхан бүр сайн мэддэг болсон байнаа зургийн цуглуулгаараа үзэсгэо
зочин
2019-03-27 17:06
Шүүх цагдаа үнэхээр мөнгөтэй хүнд л үйлчлээд бие биенийгээ хамгаалдаг болсон , солихоос аргагүй боллоо
Шорон уруугаа яваа
2019-03-27 16:09
Одоо өөрөө шоронд насаа дуусгаа хийсэн нүглүүдээ наминчлаад
Монгол ялнаа
2019-03-27 15:12
С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Би ингэж боддог.) Ингэж хэлж байгаа хүн Үнэн ярихуу Монголчуудаа. Булган гэж харсан хүн байгаа шүүдээ. Эд нар Булганыг ам нээхээргүй болгосын байналдаа. Яалтчгүй Элбэгдорж Бат-Үүл холбоотой. Зүгээр байж байгаад Улсын баатар авна гэж байхгүй.
хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-03-27 14:52
ЭЛБЭГДОРж одоо юм ярихаа боль. САЙХАН ярихаасм цаашгүй хүндээ чи.АВЛИГАЖИЖ, мафижсан хуулийнхантай тэмцэх цаг болсон. ҮАБЗ ийн шийдвэрийг дэмжиж байгаа. ӨӨРСДӨӨ би ажлаа өгье гэх нэг ч хуулийн ажилтан байхгүй. ХҮЧЭЭР зайлуулж, хуулийн байгууллагын өөрчлөлтийг эхлүүлэх нь зөв.
keyboard_arrow_up