Б.Мөнхжаргал: Монгол Улс “Стандарт” банкинд өр төлөх ёсгүй

2019 оны 3 сарын 25

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

“Эрдэнэт үйлдвэр” компанийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр “Стандарт” банкинд мөнгө төлөх ёсгүй гэж хэлмээр байна. Миний ойлгосноор бол манай улс тус банкинд “Жаст”-ын гэгдэх Ш.Батхүүгийн үйлдвэрийг барьцаанд тавьсан өрийг төлөх гэж байгаа. Ингэхдээ үнийн дүнг нь бууруулан төлөх гэж байгаа юм байна гэдэг урьдчилсан ойлголтыг би авсан. Гэвч энэ асуудалд “Эрдэнэт үйлдвэр” компани тахимаа өгөх болоогүй. Хэвлэлээр 120 сая ам.доллар гэж яриад байгаа. Гэтэл үнэндээ нэг ч цент төлөх ёсгүй. Нөгөө талаараа төлөхгүй байх хуулийн хамгаалалттай гэж хэлмээр байна.

Үүнийг тодруулж ярья. Нэгдүгээрт, Арбитрын хуулийн талаар яримаар байна. 2007 оны нэгдүгээр сарын 26-нд батлагдсан юм. Үүний 49 дүгээр зүйлийн тухай дурдъя. Монгол Улсын тухайд гэдгийг тодотгомоор байна. Тус зүйлд Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл гэж бий. Тэгэхээр Арбитрын хуулиар Монгол Улс татгалзах үндэслэл бас байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү 49 дүгээр зүйлийн 1.2 дүгээрт “Шүүх дараах байдлыг тогтоосон тохиолдолд Арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзана” гэсэн байгаа.  Мөн тус заалтын “А”-д тус маргаан Арбитрын  хуулийн маргаан биш бол татгалзах тухай тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр надтай нийлээд хэд хэдэн хүнийг яллагдагчаар татсан. Нэгэнт Эрүүгийн хэрэг гэдэг нь нотлогдоод шүүхийн шатандаа явж байгаа. Гэтэл Эрүүгийн хэрэг байхад Арбитрын хэрэг гэж үзээд Лондонд шийдсэн байна. Тэгэхээр энэ заалтыг үндэслээд Монгол Улс Арбитраас татгалзах үндэслэл бүрдсэн. Өмнө нь ч Монголын шүүх Арбитраас татгалзаж байсан тохиолдол бий” гэлээ. Түүнчлэн тэрбээр, Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай бус татгалзах үндэслэлийн тухай ярьж байгаагаа тодотгов. Хүчингүй болгох тухай хугацаагаа бид аль хэдийн алдсан тул одоо татгалзах боломж манай улсад байгаа гэдгийг хэлж байлаа.

Хуулиас гадна Гадаадын Арбитрын шийдвэрээс татгалзах тухай конвенцийг танилцуулсан юм. Энэхүү конвенцэд бичгээр үйлдсэн маргааныг тухайн улс биелүүлэх үүрэгтэй тухай заасан байдаг . Гэхдээ арбитрын хэлэлцээр нь заавал бичгээр байх ёстойг ч тусгасан аж. Заавал бичгээр гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр” компаниас гэрээ хийхдээ захирал нь энэ маргааны талаар гэрээ хийвэл Английн арбитраар шийдүүлнэ гэсэн тохиролцоог хэлж байгаа юм. 160 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд цувуулж авахдаа Ш.Батхүү 21 хуурамч гэрээг үйлдэж зээлээ авсан байдаг. Үүнээс 10 гаруй гэрээ нь Английн арбитрын  гэрээ. Гарын үсгүүд нь бүгд хуурамч уг гэрээнээс нэг нь ч эх хувиараа Монголд ирээгүй.Үнэн эсэхийг нь мэдэхгүй байж Монгол Улс өр төлөх шаардлагагүй гэж тэрээр нэмж хэлсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601438
0 эможи

keyboard_arrow_up