У.Хүрэлсүх “Сахал“ Д.Эрдэнэбилэгийн банктай хэлэлцээр хийхгүйгээр шийджээ

2019 оны 3 сарын 22

Гэрэл зургийг MPA.MN

2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон билээ.

Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч гэх "Худалдаа Хөгжлийн Банк"-ы ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний үүсгэн байгуулсан жийргэвч компани болох "Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг  мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.

Үүнээс хойш "Монголын зэс" корпораци болон Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэг нар Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын 2017 онд батлагдсан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газартай хэлцэл хийх саналаа дарааллан хүргүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан 400 сая ам.доллараа Монгол Улсын Засгийн Газраас "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэн буцаан авна гэсэн үг.

Харин энэ саналыг нь  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хүлээж авахгүй байхаар хатуу шийдсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

Тиймээс ч өчигдөр Монгол Улсын Засгийн Газар хуралдаж,  ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав. 

Харин "Худалдаа Хөгжлийн Банк" буюу түүний буй болгосон "тоглоомын компани" болох "Монголын Зэс" корпораци Олон улсын арбитрын шүүхэд хандахаар материалаа бэлэн болгосон бөгөөд одоо болж буй бүхий л Засгийн Газрын шийдвэрүүдийг нотлох баримт болгон хадгалж буй юм байна.

"Сахал" Д.Эрдэнэбилэг ба түүний байгуулсан "тоглоомын" компанийхны төлөвлөгөө бол  "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талд буцааж,  400 сая ам.доллараа авах явдал гэдэг нь тодорхой болжээ.

 

Э.Сүрэн

SONIN.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601357
4 эможи

IRGEN.
2019-03-23 19:45
HHB. IIG. AVSAN. LUIVRIIG. BAS. SHALGA.
uyn bucaaj avah v 400 say.harin ch nemj ogoh yosroi ulsad.baahan l mongo avsan bn lee.ashig ntr geed.triig n hasah bergtei bhoo
2019-03-23 11:28
5
хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-03-23 11:04
ХХБанк төр засагтайгаа тэрслэх хэрэг байхгүй. АРД түмэн төрөө дэмжиж байгаа, ХЭРЭВ ХХБанк ЗГын эсрэг шүүхдвэл ард түмэн бор цаасаа ХХБанкаа авах болно доо. ӨӨР зам байхгүй
Bathurel
2019-03-23 00:06
Demjij bn
zochin
2019-03-22 22:16
хүрэлсүхийг ард түмэн дэмжиж бна шаардлагатай бол эрдэнэтэд очиж жагсая сахал халзан эрдэнэбилэг хулгайчийн эсрэг жагсахад бэлэн
ард түмэн
2019-03-22 22:12
хулгайчийг олон улсын шүүхэд хандлаа ч авч хэлэлцэхгүй малгай хагаравч толгой дотроо гээд авч хэлэлцэхгүй хулгайчаас ард түмний төр өмчөө эргүүлэн авч бна өөр сүйдтэй юм алга
Зочин
2019-03-22 21:40
Хэлэлцээр хийх ямар ч шаардлаггүй
irgen
2019-03-22 19:14
Uls huviin umchiig deeremdej bna. Ene bol Hurelsuhiin turulh aranshin tod haragdlaa
Цэдэг
2019-03-22 16:36
Тэмүүжингийн хэлснээр эхнийх нь луивар,дараагийнхан нь дээрэм гээндээ ч гоондоо ч болож бн ,эрт цагт луиварчидыг дээрэмдэд хуульгүй байсан юм гэнэ билээ, тэгэхээр 49-улсдаа авах нь зөв юм болвуу (Торой баньд байсан бол ард түмэндээ авч өгөх байсан байх ,харин энэ төрийн нэрээр авчихаад шахаагаа хийгээд өөрсдөө авчихвал агаар нэг болно
gdd
2019-03-22 16:34
mash zov yasan gej heleltser hiih be
Зочин
2019-03-22 16:19
Зарим улс оронд төр нь мафиууд дийлэхээ байгаад хэлцэлд ордого юм байна билээ,Энэ хөлсөнийн бичээч нарын зөв ч байж мэдэнэ
Зочин
2019-03-22 14:28
хЭЛЦЭЛ ХИЙГЭЭД ХУВЬЧИЛСАНААС ХОЙШ АШИГ БОЛГОЖ АВСАН МӨНГИЙГ СУУТГААД ЗӨРҮҮ МӨНГИЙГ НЬ ӨГӨӨД ГАДНЫХАНД ЗАВШИХ БОЛОМЖ ОЛГОХГҮЙГЭЭР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. Монголчууд дотроо ауудлаа шийдэж чадахгүй бол гадныхан жавших нь тодорхой
zochin
2019-03-22 13:25
barag l butsaaj ogson deereee hen hendee hal balgui
иргэн
2019-03-22 12:11
Төрийн нэрээр далайлгасан дээрэм. Ардчилалаар олгосон хувь хүний өмчтэй байх
Zochin
2019-03-22 11:39
400 sayaa butsaagaad awchina. Uls yu chgui uldene. Oros uur ulsad zarj l orhino. Hiirhsen populistuud hiisen balag. 51 eech baritsaand tawitsan ter tuhai yrih ch gui bj
ARD IRGED
2019-03-22 11:08
OROSDOO BUTSAGAAD ALDAJ BGAN BNA DA BARAG INGEJ ULAAN TSAIM DEEREM HIIJ BOLDIIMU PZDA NARAAA
Зочин
2019-03-22 10:48
Heleltseer hiij bolohgui...arbitriin shuuhd ugvul ugnu l biz..barag l temeen deer ymaa bolno...sahliin huvid ashiddui huvilbar..
keyboard_arrow_up